Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/750ddd788ea1ca13f0abb33142c5b063.jpg

НИТХ-ын хуралдаан өнөөдөр /2019.02.26/ ээлжит бусаар хуралдаж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс  санал болгосон бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй.

Эргэн сануулахад: 2019.01.16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхийн саналаар Хотын даргад дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй.  Мөн намын Удирдах зөвлөлийн шийдвэр болон бусад шийдвэрийг зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын Хяналтын хороо авч хэлэлцэж, намаасаа хассан. Тиймээс С.Мөнхчулууны хувьд өнөөдрийн хуралдаанд бие даан нэр дэвших болов уу. Харин МАН-ын Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн зүгээс өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бөгөөд энэ удаад ч мөн дахин нэр дэвшүүлж буй.

Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх