Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/элбэгдорж.png

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улс ШХАБ-д элсэхийн сөрөг талын талаар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Ц.Элбэгдорж, Монгол Улс төвийг сахих уламжлалт бодлого, ҮАБЗ-өөсөө татгалзаж байгаа юм уу? Энэ зөвлөмжөө хүчингүй болгож байгаа юм уу? Монгол Улс үнэхээр ШХАБ-д гишүүнээр орох гэж байгаа юм уу? Энэ асуудлыг өнөөдөр үндэсний олон нийтийн телевизээр Ерөнхийлөгчийн нэрийг бариад, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Дипломат, Гадаад харилцааны сайд байсан Эрдэнэчулуун ярьж байгаад би маш их гайхаж байна.  Монгол Улс маш тодорхой гадаад бодлоготой. Олон тулгуурт, бие даасан, нээлттэй гадаад бодлоготой. Үүнийгээ "Эвсэлд үл нэгдэх" гэж гадаад бодлогоо тунхагласан орон шүү дээ. Энэ бүхэн өнөөдөр алга болж байгаа юм уу? Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөх ёстой.   

Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэхгүй. Энэ асуудалд Монгол Улс төвийг сахих байр суурь баримтална. Монгол Улс ШХАБ-д идэвхтэй ажиглагч байна гэсэн бодлого баримталж ирсэн. ШХАБ-д элсэх эсэх тухай яриа өмнө ч гарч л байсан. 2015 оны 9 сарын 8-нд ҮАБЗ энэ асуудлаар хуралдаж, Монгол Улс төвийг сахина гэсэн зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан. Энэ бодлогоо тодорхойлсны дараа бид хамгийн түрүүнд хоёр хөрш орондоо албан ёсоор мэдэгдсэн. 

2015 онд явж ирсэн уламжлалт бодлогодоо “Төвийг сахих бодлоготой орон” гэж нэр өгсөн. Эвсэлд үл нэгдэх бодлого. Бид нар гэртэй. Гэртээ өөрийн дүрэм хуулиар явна. Гэрээс гарвал олон улсын дүрмээр, НҮБ-ын дүрмээр явна.

Монгол Улс хоёр хөршийнхөө дунд бүтэн оршдог, энэ л хангалттай. Монгол ШХАБ-т элсэх хэрэггүй. Энэ бодлогодоо нийцсэн төрийн бодлого явуулах ёстой. Бидний энэ бодлогод манай хоёр хөрш хүндэтгэлтэй ханддаг.

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

mongol

[103.244.253.179]

2019-02-25 13:54:20

hujaa bish mongol yalakh yostoi, battulgaa. medekhgui yumaa buu orold chinii uriig tuluh gej bid eh ornoo aldakhgui! bolovsrolgui hurelsuhiig urdaa barihaa boli. tenger gesgeene shuu

X

[66.181.161.90]

2019-02-25 13:45:13

Hujaa nart ulsaa negtgen gdg bol tengiin teneg slham arai tiim soliortson yum hiij ard tvmnee hujaagiin bool bolgohgvi bailgvidee

Гөлөг чинь юу гээд хуцаад бнаа.

[66.181.161.96]

2019-02-25 12:53:56

.. хоёр хөршийнхөө дунд бүтэн л оршдог.Энэ л хангалттай.гэнэ үү? Газрын зураг дээр л бүтэн харагдахчаан аядаж буй болохоос биш амьдрал дээр хятадын колон аль уже болгосон шүү дээ та гуай.Хангалттай гэнэ үү? Ард иргэд аз жаргалтай элэг бүтэн айх аюулгүй амар амгалан амьдралыг хүсдэг гэдгийг мэдэх үү мал аа.Бидэнд тэгвэл хангалтгүй байгаа шүү мал аа.