Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/yq-kimju-19022019.jpg

Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө цөмийн зэвсэггүй болно гэж Ким Жон Ун өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майлк Помпеотой уулзах үеэрээ мэдэгджээ. Энэ талаар Солонгосын хойгийн асуудал хариуцсан, Тагнуулын төв газрын төвийн захирал асан Эндрю Ким мэдээлснийг Ёнхап агентлаг мэдээллээ.

“Төрийн нарийн бичгийн дарга Помпео Ким Жон Унаас “та үнэхээр цөмийн зэвсэггүй болохоор төлөвлөж байна уу?” гэж асуусан. Харин Ким энэ асуултын хариуд “Би нөхөр, эцэг хүн. Надад хүүхдүүд би, хүүхдүүд маань амьдралаа туулахын тулд цүнхэндээ цөмийн зэвсэг авч яваасай гэж би хүсэхгүй байна ” гэж хариулсан” хэмээн Эндрю Ким мэдээлжээ.

Энд дуулгахад, АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаа 2018 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ уулзалтын дүнгээр талууд хамарсан баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Пхеньян Америкийн талаас аюулгүй байдлын баталгаа гаргаж өгсөн нөхцөлд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх