etoim.mn
photos/bad-gifts.jpg

Бүсгүй та өөрийн хайртай хүндээ өгөх гээд бэлэг хайж яваа юм биш биз? Хэрэв тийм бол бид таньд эрчүүдэд өгөөд хэрэггүй, тэдэнд таалагдаад байдаггүй хэдэн зүйлийг хэлж өгье. Юмыг яаж мэдэх вэ? өнөөдөр биш ч маргааш таньд хэрэг болж юуны магад.

1. Спортын тоног төхөөрөмж

Хэрэв таны хайрт чинь мэргэжлийн тамирчин биш л юм бол баахан тоног төхөөрөмж өгөөд хэрэггүй. Эрчүүд өнгөн дээрээ юманд анхаараад байдаггүй ч цаагуураа аливаа зүйлд их нухацтай ханддаг. Тиймэрхүү бэлэг нь эрчүүдэд их зүйл бодогдуулдаг ба эхнэрээ давхар санаатай ийм зүйл бэлэглэж байна гэж хардхад хүргэдэг гэнэ.

2. Зангиа

Зангиа бол хамгийн муу бэлэг. Энэ бэлэг түүнийг чинь жаргалтай болгон гэж найдаад хэрэггүй. Мэдээж хайрт залуу чинь зангиа цуглуулдаггүй л юм бол шүү дээ. Зарим эрчүүдийн хувьд хувь хүнийхэн хэрэгт хөндлөнгөөс орж байгаа сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Тйимээс таныг буруу сонголт хийхгүй байхыг зөвлөж байна.

3. Жаахан хошин бэлэг

Эвтэйхэн шог зугаатай бэлэг өгөх нь мэдээж хөгжилтэй байдаг. Гэхдээ хосууд ийм бэлэг бэлэглэхдээ сайн бодоорой. Найзуудтайгаа арзаганах, хайртыгаа баярлуулах хоёр тэс өөр зүйл гэдгийг битгий мартаарай. Хамгийн гол нь буруу ойлголт гэдэг засах хүртлээ бусдыг зовоож байдаг гэдгийг битгий мартаарай. 

4. Бэлэг өгсөн нэр зүүх

Зүгээр нэг бэлэг өгсөн нэр зүүгээд явах нь цаад хүнээ сайн мэдэхгүйн шинж. Жирийн нэг танилдаа жаахан зугаатай бэлэг өгөх нэг өөр хэрэг, харин насан туршдаа хамт байх хүндээ бол ийм бэлэг бэлэглэж болохгүй шүү бүсгүйчүүдээ.

5. Гоо сайхны бүтээгдэхүүн

Жил болгоны баяраар дэлгүүрийн лангуу бүрээр л ариун цэврийн болоод гоо сайхны барааны цуглуулга дүүрчихдэг. Тэгвэл ийм цуглуулга хайртдаа өгөх бэлгэнд сонгосны хэрэггүй. Ийм төрлийн барааны ихэнх нь чанаргүй байдаг ба эрчүүдэд өгөх бэлэг огтхон ч биш.

6. Зөөлөн чихмэл тоглоом

Чихмэл баавгай өгнө гэж бодож яваа бол танд ганцхан зүйл хэлье. Наад бодлоо мартах хэрэгтэй. Энэ бол бэлэг биш.

7. Арьс, үс эсвэл хумс янзалдаг бүтээгдэхүүн

Хэрвээ та нөхөртөө шүд цайруулагч, эсвэл сахал зулгаах хавчаар гэх мэт зүйлс бэлэглэх гэж байгаа бол ийм зүйлсээ тэд өөрсдөө авчихна. Шинэ жилээр нөхөр чинь тураах бэлдмэл бэлэглэж байгаатай л адилхан гэсэн үг. 

8. Дотуур хувцас

Зарим нэг эрчүүдэд таалагдаж магадгүй. Эрчүүд өөрсдөө дотуур хувцасаа яаж ийгээд авчихдаг. Тэгэхээр бүсгүй та энэ үүргийг нь өөрт нь үлдээсэн нь дээр байхаа.Хүн бүрийн сонирхол өөр шүү дээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.57.92.46]

2019-02-24 22:16:26

Er em n medegdehgui togloom