Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6c9148f4-59cd-4a22-8e2a-d4631a8fcdf2.jpg

“Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан оролцогчид илтгэл тавьж хэлэлцүүлж буй юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд эдийн засаг тогтворжиж, өсөлт 6.2 хувьд хүрлээ. Монгол Улс нийтдээ 6.5 их наядын Засгийн газрын өрийг төлж, дарамт буурлаа. Инфляци 7.3 хувьтай байна. Улсын төсөв сүүлийн найман жилд анх удаа ашигтай гарлаа. Монголбанк 22 тонн алт худалдаж авсан нь сүүлийн жилд байгаагүй өндөр амжилт. Иргэдийн хадгаламж тогтвортой өсч байна. Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн түвшин тасралтгүй буурсаар 6.6 хувьд хүрсэн. УИХ-ын намрын чуулганаар 2019 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг баримталсан. Энэ онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. Сүүлийн хоёр жилд банкны салбарт эрхзүйн орчны шинэчлэл амжилттай хэрэгжлээ. Энэ онд банкийг бэхжүүлэх, дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ” хэмээлээ.

Хэлэлцүүлэгт оролцож буй Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: "2019 онд Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Энэ бол Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой юм. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг бий болгоход бодит хувь нэмэр оруулж байгаа. Банк, санхүүгийн системд хууль, эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийлээ. Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөнгө зээлийн зохистой өсөлтийг хангаж, эдийн засгийн сэргэлт эрчимжиж байна. Зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд гарлаа. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь бусад хувийн секторийн байгууллагуудад ашигтайгаас гадна гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлнэ. Харин 2019 он бол Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно" гэлээ.

БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан: “Хөлс, хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих хэрэгтэй. Харин хулгай, луйвар хийж байгаа банк, санхүүг шоронд хатаах хэрэгтэй. Ялангуяа "Эрдэнэт"-ийн 49 хувийг үтэр түргэн буцааж ав. Төрийн өмчийн мөнгийг өөр дээрээ авч байршуулаад, дур зоргоороо зарцуулчихаад, системийн банк гэж донгосдогоо болих хэрэгтэй. Банк, санхүүгийн хоршоо иргэд, аж ахуйн нэгжээс мөнгө хүүлдгийг болих хэрэгтэй, хууль гаргая.

Хадгаламжийн хүүг яаралтай буулгаж, нэг хувьд очъё. Нэг хэсэг нь банкинд хадгаламж үүсгээд, тэрүүгээрээ амьдраад байдаг. Амьдрал улам муудаад байна. Тооны эдийн засаг үүсгэсэн. Иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг буулгах хэрэгтэй. Хүү, мөнгөний бодлогоо эрс өөрчлөөч ээ. Эрс шинэчлэлтүүдийг хиймээр байна" гэв.

Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Ерөнхий  сайд асан Р.Амаржаргал: Арилжааны банкнууд тайлангаа гаргаж өгөхгүй байхад бид ямар нэгдсэн дүн мөнгөний тухай ярих вэ. Глобал эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны явцад энэ харагдсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт банкны салбарт ямар байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийт хувь оруулсны хөрөнгийнх нь 46.3 хувь нь гаднын хөрөнгө байна. Гадаадын хөрөнгө оруулалт банкны салбарт байр сууриа эзэлсэн гэж үзвэл гадаадын төрийн өмчийн оролцоотой банкыг тусгайд нь авч үзэх шаардлагатай байна.

Мөнгө угаах, гадаадын төрийн бодлого банкаар дамжаад ороод ирэх юм биш биз зэрэг хэдэн хэдэн зүйл дээр дүгнэлт хийх гэж оролдлоо. Өнөөдрийн нөхцөлд боломж нь эрсдлээсээ бага байна. Гадаадын банк ороод ирвэл үүсэх эрсдэл нь өндөр байна. Манайд санхүүгийн зах зээл нялх хүүхэд шиг л байгаа. Тиймээс бид санхүүгийн зах зээлээ бэхжүүлэх хэрэгтэй.

Хамгийн гол нь дотоодын санхүүгийн зах зээлээ тэлэх хэрэгтэй. Эдийн засгийн активаа өргөжүүлнэ үү гэхээс бизнест байгаа активаа булааж авснаар өсөхгүй. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Бямбаа

[64.119.21.243]

2019-02-22 15:12:58

Дэлхийд энэ тэр гэж ярихдаа багцаа бий биздээ хаха саяхан л бөөн өр төлөөд байгаа л гээд яриад байсан 5 хан сарын дараа дэлхийд 10д орчлоо ингэж худлаа ярьж болох уу занданшатараа

X

[66.181.161.119]

2019-02-22 13:55:01

Delhiid tergvvleh 10 n ornii toond orsonch geh shig ene ard tvmnii chini amidral hvnd bnshdee banknii urund darluulsan urnuus urnii hootond amidarsan iimel dvr zurag bna ter tasartsan baychuudanl uur bdgiin bgaa biz