etoim.mn
photos/20180609_p1c2djoo141s4vilo1qvtu6i1v2b3.jpg

“Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан. Тэгвэл энэхүү албан бичгийн хариуг өгсөн байна. 

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль бус үйлдэл бөгөөд Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг.

Тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

АТГ нь ямар нэгэн байдлаар, дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй байтал зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг АТГ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрхийнхээ хүрээнд эвлэлдэн нэгдсэн “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа улс төр, бүлэглэлийн нөлөөнөөс ангид байж  авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улс орноо хөгжил дэвшилд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй бол ямар ч тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаагаа АТГ мэдэгдлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.229.120.65]

2019-02-22 13:50:53

захийн нохой хуцахад солигддог тѳрийн алба гнж байхгүй биз

Зочин

[172.58.40.155]

2019-02-21 14:35:03

Muu gichii. Mi d hoshnogduulsaar buur amtashchihaj. Udahgui shorongiin bandi bolnoo chi.

зочин

[122.201.24.39]

2019-02-21 14:04:29

Ми.Энхболдын ,гар ,хөл ,мөн ,байна. Хуулийг ,нь өөрчлөөд,тайланг ,сонсоод ,их ,хурлаар ,хэлэлцээд ,л шийдчих. Тэгээд л яах,бэ яахав ,гэхийг хар.