etoim.mn
photos/olloo_mn_1547214263_sol.jpg

УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн байгаа билээ.  

Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах нөхцөл байдал үүссэн учир Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн.  

 УИХ-аар энэхүү асуудлыг хэлэлцээд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Гэвч ЖДҮХС-тай холбогдсон гишүүд хуулийн байгууллагын шалгалтын явцад саад учруулж эхэлсэн байна.  

Тодруулбал, гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар яллагдагчаар татах тухай тогтоолтойгоо танилцахгүй зугтаагаад байна гэсэн мэдээллийг зугтаагаад байна гэсэн мэдээллийг АТГ-аас өгч байсан.  

Тэгвэл таван гишүүний дөрөв нь яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан бол нэг гишүүн АТГ-аас дуудсан цагт огт очихгүй байгаа аж. Тэр нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүн Г.Солтан юм байна.   

АТГ-аас дуудахаар “Томилолтоор хөдөө явж байна. Ажилтай байна, амжихгүй” зэргээр худлаа шалтаг тоочоод очдоггүй гэнэ. Өнөө маргаашгүй гадагшаа олон хоногийн томилолтоор явах гэж байна гэсэн мэдээлэл авчээ. Түүнд хилийн хориг тавих эсэхийг Нийслэлийн прокурорын газраас мэднэ. Ийнхүү хуулийн байгууллагын дуудсан хугацаанд ирэхгүй, мөрдөн байцаалтын шатанд саад учруулж байгаа ганцхан гишүүн байна.  

Өөрөөр хэлбэл, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын байгууллагыг үл тоож, эрх мэдэл албан тушаалаараа түрүү барьж байна гэсэн үг юм.  

ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж зээл авсан Г.Солтан буруу зүйл хийгээгүй учир ямар нэгэн уучлалт гуйх шаардлага байхгүй гэж томорч байсан удаатай.  

Тэрбээр “Монгол шаазан” компаниараа дамжуулж, 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон. Ийнхүүү УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлдэггүй, бараа нь харагддаггүй Г.Солтан хуулийнханд “хатуу” хандаж эхэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх