Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5c076406dae44.jpg

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Шинэ цэвэрлэх байгууламж барих асуудал 2000 оноос Засгийн газрын хүрээнд яригдаж эхэлсэн. 2014 онд Францын “Артилла” компаниар ТЭЗҮ хийлгэсэн байна. Хоногт 250 мянган метр куб бохир усыг цэвэрлэх байгууламжийн төслийг боловсруулсан байдаг. Өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар Хятадын хөнгөлттэй зээлийн хүрээнд барихаар шийдвэрлэж надад үүрэг болгосон. Үүний дагуу Хятадын талаас гурван компанийг шалгаруулж ирүүлсэн.

Гарсан бохирдлыг гурван шатлалаар цэвэрлэнэ. Шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг шатааж эрчим хүч гаргаж авна. Уг эрчим хүчээрээ цэвэрлэх байгууламжийн нийт хэрэгцээний 50 хувийг хангах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэрээнд хэд хэдэн давуу тал бий.

Нэгдүгээрт нийт ажлын 50 хувийг манай дотоодын компаниар хийлгэнэ. Үлдсэн 50 хувийг Хятадын тал хийнэ. Мөн Монгол үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлнэ. Энэ нь нийт шаардагдах тоног төхөөрөмжийн 35 хүртэл хувь байж болно.Барилгын ажил гурван жилийн хугацаанд дуусна. Анх Засгийн газраас бидэнд өгсөн үүргээр бол ТЭЗҮ-ийн өртөг 300 тэрбум доллар байсан. Бид үүнийг 267 сая доллараар шалгаруулж, 32 сая доллар буюу 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

Ашиглалтад орсны дараа эхний жилд зүгшрүүлнэ, дараагийн зургаан сард манай талын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн хүлээлгэж өгнө.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ортол үнэр дарах ажлыг хийнэ. Картан дахь шинэ лагийн үнэрийг дарахын тулд лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байна. Энэ төхөөрөмж наадмын өмнө ашиглалтад орно.

Мөн олон жил хуримтлагдсан хуучин лагаас үнэр гарч байгаа. Хуучин лагийн үнэрийг саармагжуулахаар сонгон шалгаруулалт зарлаж Монгол, Япон хоёр компани шалгарсан. Одоогоор тэр хоёр компани лагийг боловсруулж, хар шороо болон бордоо хийж байна. 2019 ондоо багтаад лагийн өмхий үнэрийг бүрэн дарна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх