Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1ccievghae1c0l1n2pjne1bq63.jpg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Сангийн яамнаас тусгай сангуудад хийсэн шалгалтын үр дүнгийн талаар танилцуулжээ.

Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих санг үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн шалгасан бөгөөд багагүй зөрчил илрүүлжээ. Мөн мал хамгаалах сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, боловсролын зээлийн сан, авто замын сангийн дүн гэх мэт бүхий л сангийн мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, дараа долоо хоногт Засгийн газрын тогтоол хэлбэрээр шийдвэр гарна гэж мэдээллээ. 

Тариалан эрхлэлтийн санг гэхэд байгуулагдсан цагаас нь эхэлж нэлээд урт хугацаанд шалгалт хийлээ. Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэх мэт нэлээд олон сан дээр хийгдсэн шалгалтын дүнг танилцууллаа. Ингээд Засгийн газрын гишүүд бүх мэдээлэлтэй танилцсаны дараа дараагийн хуралдаанаас тогтоол гаргахаар боллоо.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар " Шалгалтын явцад нэг ААН гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол хүртэл гарлаа. Мөн хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байна.

Компаниуд зээлээ төлөхгүй байсан ч Монголбанканд бүртгэгддэггүй учраас зээлийн эргэн төлөлт удааширч байсан байна. Төрийн сангуудад төлөгдөөгүй байгаа хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөг байсан нь сүүлийн нэгээс хоёр сард 100 орчим тэрбум төгрөг болгож бууруулаад байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан байгуулагдсанаас хойш гэхэд 16,000 гаруй ААН хоёр ба түүнээс дээш удаа зээл авч байсан байна. Энд нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлдөг байдал байж. Зээл олгодог сангуудаа голлон шалгасан бөгөөд зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгье" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх