Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/52087597_241378670137695_7278998023642808320_n.png

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-ын гишүүнчлэлээс гаргалаа. Үүнтэй холбогдуулан С.Мөнхчулуун сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Таныг намын гишүүнчлэлээс түдгэлзүүллээ?

МАН-ын Хяналтын хорооны дарга мэдэгдэл хийлээ. МАН-ын дүрмийн 1.1-д "МАН бол тусгаар тогтнол, шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөөг эрхэмлэсэн нийгмийн ардчилсан үзэл бүхий нам мөн" гэж заасан байдаг. Бид эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх нь зүйтэй. Өчигдрийн гаргасан шийдвэрийн тухайд шударга байсангүй, ялгаварлан үзлээ гэж харж байна. Хуулиар олгогдсон эрхийн дагуу нэр дэвшсэний төлөө намаас хөөж байгаа нь шударга бус байна. Өмнө нь надтай өрсөлдөж, олонхийн санал авч чадаагүй С.Амарсайхан НИТХ-ын даргад өрсөлдсөн. Намын бодлого сөрсөн гэдэг үндэслэлээр хөөгдөж байж болохгүй. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ч намын бодлогыг сөрсөн. Дээрээс дэмжлэггүй гишүүдээ намаас хөөж болохгүй. Би МАН-ын Удирдах зөвлөлд өргөдөл гаргана.

Би намын бодлогоор заалнаас нэр дэвшээгүй. Тийм учраас дахин нийслэлийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгчийн хувьд өрсөлдөнө.

- МАН-ын гишүүд таныг дэмжсэний төлөө намаас хөөж байгаа юм биш үү?

60 тэрбум”-ын асуудал ярьж байгаа бол цаг хугацаа нь өнгөрсөн. Намайг дэмжсэн гэж үзэж байгаа бол нууц санал хураалтыг яаж мэдэж байгаа юм бэ. НИТХ-ын төлөөлөгч иргэдээс сонгогддог. Хардлага сэрдлэгээр хүнийг намаас хөөж болохгүй. 

- Та дахин нийслэлийн Засаг даргад өрсөлдөх үү?

Миний хувьд санал хураалтаар цөөнхийн санал авсан нэр дэвшигч өрсөлдөнө гэж байгаа. Олонхийн санал авсан миний хувьд нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө. Би иргэдийн санал хүсэлт, төлөөлөгчдийн сонголтыг хүндэтгэнэ.

- Таныг батламжлаагүй үндэслэл юу вэ?

Ерөнхий сайдын ирүүлсэн албан бичигт үндэслэл, хавсралт байхгүй. Би ял шийтгэл хүлээгээгүй, татварын өргүй. Би хуулинд заасан зүйл заалтыг хангасан. ИТХ-д ирүүлсэн саналыг төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа өгч хэрэгжүүлдэг.

- Таныг хэдий хугацаатай намаас гарсанд тооцож байгаа вэ?

Намын дүрэмд зөрчлөө арилгасан тохиолдолд өргөдлөө өгөөд орж болно гэдэг. Эрх барьж байгаа, олонхийн суудал авсан намаас эхэлж нэр дэвшүүлнэ. Дараа нь ИТХ-ын төлөөлөгчийн хүрээнд нэр дэвшүүлж болно гэсэн заалт байдаг. Иргэдийн хурал гэдэг маань намын төлөөллийн байгууллага биш. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд зааснаар “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд нэг удаа буцааж болно. Буцаасан тохиолдолд НИТХ-ын 15 хоногийн дотор хуралдаж, Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжилна” гэсэн заалт байдаг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх