Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/MAN-ii batbaatar.png

МАН-ын Хяналтын хорооноос  өнөөдөр /2019.02.19/ мэдээлэл хийлээ. Тус хороо өчигдөр хуралдаж, МАН-ын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаасаа хассан шийдвэр гаргасан. Энэ талаарх шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа.

Ц.Сандуйг: МАН-ын дүрмийн  4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж МАН-ын гишүүнээс гарсанд тооцжээ.

С.Мөнхчулууныг: МАН-ын дүрмийн  4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж МАН-ын гишүүнээс гарсанд тооцжээ.

ХЯНАЛТЫН ХОРООНЫ ДАРГА Д.БАТБААТАР: "Хяналтын ерөнхий хороо ээлжит хурлаа хийж, дөрвөн асуудал авч хэлэлцсэн. Намын хяналтын хорооны гишүүнээ нөхөж сонгох, Хяналтын ерөнхий хорооны хийх ажил, төлөвлөгөө, зарим намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцсэн. Намын гишүүнээс гарсанд тооцох тухай шийдвэр тогтоол гарсан. 2016 оноос МАН-ын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон нийтийн мэдээллийн сүлжээгээр 60 тэрбумын гэх асуудалд эцэслэн хариу өгөх тухай асуудлыг 2018 оны зургадугаар сард болсон Хяналтын ажилтны зөвлөгөөн дээр яригдсан. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол сунжрах төлөвтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Тиймээс 2018 оны наймдугаар сард тодорхой шийдвэрүүд гаргасан байдаг. Энэ тогтоолоор 60 тэрбумын гэх асуудалд намын нэр хүндийг холбогдуулсан явдал нь МАН-ын дүрмийг зөрчиж, Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тодорхой дүрмийн заалтаас болж хариуцлага тооцох нь учир дутагдалтай байсан учраас МАН-ын Бага хурлаас намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлсэн. Тиймээс зарим гишүүдтэй хариуцлага тооцсон. МАН-ын  дүрмүүдийг зөрчсөн учраас С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон.  Энэхүү шийдвэрийг намын ерөнхий хороо болон бусад холбогдох албанд нь хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн" гэлээ.

Ц.Сандуйг МАН-ын дүрмээр “намын дүрмийг чанд сахин биелүүлэх заалттай. Энэ дагуу намын нэр хүндэд сэв суулгахгүй, эв нэгдлийг хангах, намын нэр хүнд гутаасан аливаа  үйлдэл гаргахгүй байх. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” заалтыг зөрчсөн гэж үзсэн.

С.Мөнхчулууны тухайд “намын нэр хүндийг хамгаалах, ашиг сонирхлын нөлөөнд автахгүй байх, намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, шийдвэрийг зөрчихгүй байх” намын дүрмийн заалтуудыг зөрчсөн учир дээрх шийдвэрийг гаргасан гэх мэдээллийг өглөө. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх