etoim.mn
photos/158806-30032015-1427678284-717741261-MAN-bair-600x369.jpg

Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой.

Тодруулбал: МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь М.Энхболдын талын хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт.

М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас чөлөөлснөөр 60  тэрбумынханд хариуцлага тооцох амлалтад цэг хатгачихгүйг сануулсан хэрэг болж байна.

Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэг үүссэн цагаас хойш нийслэлийн МАН-ынхан өмгөөлж хамгаалсаа өдийг хүрсэн билээ.

Харин С.Мөнхчулууны хувьд 60 тэрбумтай холбоогүй ч намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй хотын даргад өрсөлдсөнөөр дүрмийнхээ эсрэг явсанд нь хариуцлага тооцож байна.

НИХТ-д С.Амарсанааг хотын дарга болгохоор хуралдах үеэр төлөвлөгөөнд үл багтагч буюу М.Энхболдыг дэмжигч С.Мөнхчулуун өөрийн нэрийг дэвшүүлж улмаар тэрээр сонгогдсон. Ерөнхий сайд ч түүнийг батламжлахгүй хэсэг азнасны дараачаар БАТЛАМЖЛАХГҮЙ гэсэн юм. Шалтаг, шалтгаан ч үгүй. Өөрийнх нь илгээсэн буюу С.Амарсанааг ялаад гарч ирсэн С.Мөнхчулууныг батламжлахгүй байх хамгийн том шалтгаан “ӨӨРИЙН БУС ӨРӨӨЛИЙ ХҮН” учраас...

Товчхондоо бол Ерөнхий сайдын яриад байгаа төр болон намын их цэвэрлэгээ нь өөрийнхөө хүнийг өрөөлийн хүний оронд тавих гэсэн санаархал юм шиг.

Улс төрийн нам хэн нэгний албан тушаалд хүрэх гишгүүр болсны тод томруун жишээ бол яах аргагүй 60 тэрбумын гэх дуулиан, дээр нь МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн эсрэг тоглолт хийсэн С.Мөнхчулуун нарын үйлдэл юм.

За ямартай ч 60 тэрбумын эхлэл болсон Ц.Сандуй, Намын бодлогоос урвагч хоёрыг цэвэрлэлээ.

Цаашдаа МАН-ын их цэвэрлэгээ хэрхэн үргэлжлэх бол...

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх