etoim.mn
photos/unnamed.webp

Солонгосын одууд ганц бие гэсэн тодотголыг бий болгосноор олны анхаарлыг татаж карераа өсгөдөг. Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ганц бие гэж хэлдэг ч хосоо олох гэсэн дээ юу? хүслээ биелүүлэх гэсэн дээ юу тэд нууцаар болзох нь элбэг. Хэдийгээр тэднийг болзож байгааг нотлох гэрэл зураг байх боловч тэд тухайн үйл явдлыг илтээр үгүйсгэдэг нь үнэхээр сонирхолтой. Ингээд та бүхэнд папарациудын төдийгүй нитизүдийг ихээхэн эргэлзүүлдэг зургаан нууцлаг болзооны эздийг танилцуулж байна.

1. IU & Super Junior-ийн Eunhyuk

iu ба eunhyuk

2012 оны 11-р сард Eunhyuk , IU- тай хамт түүний унтлагын өрөөнд байгаа зураг цахим ертөнцөд цацагдсанаар хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж, цуу яриа, гэрлэлт, жирэмслэлтээс үүдэлтэй садар самуун явдлын талаар  ам булаацалдан ярих болсон. IU энэ талаар тайлбарлахдаа тухайн үед Eunhyuk ахын бие тааруу байсан тэгээд ойрхоноор нь манайд орж жаахан амрахыг санал болгосон. Тэр зураг санамсаргүйгээр дарагдсан хэмээн тайлбарлажээ. Гэхдээ тэдний хооронд хосуудын харилцаа байсан уу гэсэн асуултан тийм эсвэл үгүй гэж хариулаагүй байна. Харин 2015 онд  энэ талаар Eunhyuk-аас асуухад ихэд эвгүүцсэн ч ярианы сэдвийг өөр сэдэврүү чадварлаг гэгч нь эргүүлжээ. Ийнхүү тэдний энэ үйлдэл олон нийтийг ихээхэн эргэлзэхэд хүргэсэн байна.

2. G-Dragon & Kiko Mizuhara

gdragon kiko

G-Dragon болон Kiko Mizuhara нар өөрсдийгөө сайн найзууд хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч найзаас илүү дотно байгаа дүр зураг хэд хэдэн удаа папарациудын дуранд өртсөн ч өөрсдийн харилцаагаа үгүйсгэсээр байсан юм. Түүнчлэн тэр хоёрын харьяалагддаг интертаймэнтууд энэ талаар эерэг сөрөг ямар ч мэдэгдэл хийхгүй байсан нь нитизүүдийг ихээхэн бачимдуулахад хүрчээ. Хожим Kiko Mizuhara ярилцлага өгөхдөө G-Dragon орондоо их муу байсан хэмээн ам алдсан талаар мөн л цахим орчнийг хэсэгтээ л шуугиулж байсан юм. 

3. Suzy & Sung Joon

suzy sung joon

Жүжигчин Sung Joon нэгэн зоогийн газраас дуучин Suzy-тэй их л дотно байдалтайгаар гарч ирсэн зураг 2013 оны онцлох дуулианы нэг байсан  гэхэд хилсдэхгүй.  Энэхүү зургийг тайлбарлахдаа зүгээр хамтдаа нэг төсөл дээр ажиллаж бйгаа хүмүүс энэ мэтийн үйлдэл байх гэж хэлсэн боловч нитизүүд найз залуутай хүн нууцаар явалдаж байна хэмээн ихээхэн шүүмжилж байжээ. Харин JYP интертаймэнт тэднийг зүгээр хамтран ажиллаж байгаа хүмүүс өөр ямар ч харицаагүй гэж мэдэгдсэн байна. 

4. 2 PM Taecyeon & Jessica Jung нар

taecyeon болон jessica

Taecyeon , Jessica нарын тухай цуурхал  2010 онд гарч эхэлсэн бөгөөд тэд энэ талаар зүгээрл таарсан. Хэт их ажиллаж ядарсан байсан учраас жаахан ярилцаж тайвширсан хэмээн тайлбарлажээ.  

5. IU & Lee Hyun Woo

iu Lee hyun woo

2013 онд жүжигчин Lee Hyun Woo дуучин IU-тай хамт кино үзээд гарч явахдаа папарациудын дуранд өртсөн байна. Мөн л найзын холбоо энэ тэр гэсэн шалтгаанаар үгүйсгээд өнгөрсөн боловч хожим  Lee Hyun Woo IU-д үнэхээр сайн байсан тухайгаа хэлж байжээ. Ингэхээр тэд найзын сэтгэлээр бус хос болох хүслээр уулзсан нь тодорхой болж байгаа юм.

6. Yoona & Seo In Guk

yoona seo in guk

Жүжигчин Seo In Guk болон Girls 'Generation- ийн Yoona нар бейсболын тэмцээнийг хамтдаа их л хөгжилтэй үзэж байгаа дүр зураг олон нийтэд цацагдсаны дараа тэдний найзалж байгаа талаарх цуу яриа дэгджээ. Энэ талаар Seo In Guk тайлбарлахдаа найзтайгаа хамт тоглолт үзэж байгаад Yoona-г бас тэнд байхыг мэдсэн. Тэгээд мэнд мэдэх гэж очсон хэмээн тайлбарлажээ. Тэдний аж жаргалтай байгаа төрх зүгээр нэг мэнд мэдэх харицаа биш хэмээн нитизүүдүүд үзжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Enerel

[203.91.115.40]

2019-02-22 07:43:49

Gomo ch geh shig ooroo gomo bsn ch ed nar shig amidarch chadku bizdee yadiin paparatsiud dagaad saldgui bolhoor n nuutsaar bolzoo biz nasand hursen humuus yugaa yah n cham meted ymar hamaatai ym hund chin bas huwiin amidral bdiin bgaazdee

Zochin

[203.91.115.38]

2019-02-20 12:55:02

Enemuusain gomonuud yah n hend hamaatai ym terniihee orond mongoliin oduudiin talaar bicheech

Zochin

[203.91.115.43]

2019-02-19 22:46:24

ene huuhen chin cimdy gdg chin produce dr gardag od mon bizdee

Irmuun

[203.91.115.37]

2019-02-19 18:59:04

Haha uneheer Gdragon orondoo muu gsn ymuu

Teneg mal

[203.91.115.37]

2019-02-19 18:44:28

Ed nar henteigee haana yu hiih n manuust ymar pad bnaa shal balai ym hiij bhiin