Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1507288028_sonom.jpg

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр өдөржин болсон ч шүүхээс хэргийг прокурорт буцаажээ. Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад... М.Сономпил Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон аж. Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан нь тогтоогдсон юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх