Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1550480223_15172.jpg

Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) маргаантай асуудлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “Сагсан бөмбөгийн хоёр холбоо байгаагүй ч хүмүүст хоёр ойлгогддог. Энэ асуудал шүүхийн шатанд байсан тул бид өнөөдрийг хүртэл дуугүй байсан. Оюуны өмч улсын бүртгэлээс Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Цэрэндондог овогтой Цэвэрбал бүртгэлтэй байгааг тодорхойлсон байдаг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоог татвараа төлөхийг шаардсаны дагуу таван жилийн татвар буюу 3000 ам.долларыг төлсөн. Энэ бүхнээс харахад Монголын сагсан бөмбөгийн холбоо нь нэг л бий. Гэвч Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байгаа аж.  Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга (БТСГ) Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан  байдаг. Мөн тэд Монголын үндэсний олимпийн хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан” гэв. Тиймээс тэд БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ё.Баатарбилэг нараас шаардаж, албан бичиг хүргүүлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх