etoim.mn
photos/largest-prime-number-discovered-1.jpg

Таны төрсөн өдрийн тоогоор таны тухай олон чухал зүйлсийг мэдэж болдог. Энэ ШУ-ыг нумеролог гэдэг. Орчин цагийн шу-ныг үндэслэгчидийн нэг Питагорас МЭӨ 535 онд өөрийн сургуулиа нээж анх тоон зурхайг ашиглан хүн өөрийгөө нээж олох, хөгжүүлэх сургалтыг явуулж эхэлсэн байдаг. Өнөөдөр тухайн хүний амьдралын замналын тоог Азт-г тоон зурхайд хэрхэн тодорхойлсон байдагийг авч үзэе. Азт нь тухайн хүний амьдралдаа баримталдаг үндсэн чиг баримжаа юм.

Азт-г олохдоо төрсөн он сар өдрийг цифр бүрээр нь нэмж нэг оронтой болгоно. Жнь: 1975.12.17 төрсөн хүний хувьд 1+9+7+5+1+2+1+7=33, буюу амьдралын замналын тоо 33/6 байна. 11,22,33 аас бусад хоёр оронтой тоог хооронд нь нэмнэ. 11, 22,33 тоог мастер тоо гэдэг.

Азт Нэг Та бол бие даасан хувь хүн. Аливаа уламжлал, тогтсон ойлголтыг үл тоож өөрийн зам мөрийг шинээр бий болгодог. Үргэлж бусдаас өөр гэдэгээ мэдэрдэг. Үүнийгээ давуу талаа болгож чадвал өөрийн болон бусдын амьдралд сайнаар нөлөөлнө. Ихэнхдээ өөрийн хоёр хөл дээрээ баттай зогсож асуудалыг өөрөө л шийдэхээс аргагүй нөхцөл байдалд орсон байдаг. Иймээс өөрөөсөө эр зориг итгэл найдварыг бүтээ. Аливаад тэргүүнд байх гэсэн өрсөлдөөнч чанараа зөв хэм хэмжээнд нь барьж бүх зүйл хоорондоо холбоотой гэдгийг гүнзгий ойлгож чадвал өөрийн эрч хүчээ бүрэн удирдаж чаддаг болно. Таны амьдралын зорилго бол бусдыг сайн сайхан амьдралд хөтлөн манлайлахад оршдог.

Азт Хоёр Нийгэм, ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд энх тайваныг сахиулагч, бусдыг гайхалтай сайн сонсож зөвлөгөө өгөхөөс гадна үг болон энергиэрээ хүнийг эдгээн эрч хүчийг нь сэргээж байдаг. Дотны хүмүүсээ үргэлж харж хандана. Алив нэгэн зөрчилдөөний дараа хамгийн түрүүнд ам нээж эвлэрэх алхам хийх хүн нь та байх болно. Гэвч өөрийн байр сууриа хамгаалж байхгүй бол бусад хүмүүс үүнийг тань ашиглах магадлалтай. Хоёр тоот хүний амьдралын зорилго нь өөрийгөө гэмтээхгүйгээр дотны хүмүүсдээ туслах, хайрлах халамжилах явдал юм

Азт Гурав хүн бол өөрийн чөлөөт бүтээлч байдал, харилцааны чадвараа ашиглан амьдралд өнгө будаг баяр баясгаланг авч ирдэг. Таны үг, урлагын авъяас, бүтээлч санаа бусдыг өөрчилж байгаа бол та амьдралын зорилгоо биелүүлж байна гэсэн үгээ. Гайхамшигтай төсөөлөх чадвар, хошин шогийн мэдрэмж, хүний сэтгэл зүйд нөлөөлөх зэрэг нь таны давуу талууд болдог. Эдгээрийг бусдын сайн сайханы төлөө ашиглаж чадвал таны амьдралын чанар сайжирна. Гомдоллох, шүүмжилэх, дэмий яриа зэрэг сөрөг байдалыг даван гараж сэтгэл зүрхэнээсээ байж чаддаг хүнд амьдрал үргэлж инээмсэглэж байдаг.

Азт Дөрөв Та бол ухамсарт амьдралаа ажил үйлсдээ зориулж тогтвор, зохион байгуулалт, дэг журамыг гэр бүл, найз нөхөд, нийгэмийн хүрээнд бий болгогч хүн. Зарчим болон тууштай байдал хэрэг болох газар бүрт таны хэрэгцээ маш их. Хамт олон найз нөхөд гэр бүлийхэндээ ямагт өндөрөөр үнэлэгдэж байдаг. Тэнцвэртэй болон зохион байгуулалттай амьдралыг эрхэмлэдэг. Өөрчилөлтөнд дасан зохицох чадвар удаан. Хайрцагнаас гадуур сэтгэх хурдан дасан зохицохыг шаардсан нөхцөл байдал ихэнхдээ тохиолддог. Нэг бэрхшээлийг давбал дахиад л бас наг саад бий гэсэн сэтгэлгээгээс салаж арай хөнгөн нүдээр харвал өөрт тань их тустай.Таны эериг хандлага, цөхрөлтгүй оролдлого амжилтын түлхүүр болдог. Алхам алхамаар найдвартай суурийг үүсгэн бүтээж байвал та амьдралын зорилгодоо хүрнэ.

Азт Тав Та амьдралын бүхийл хэмжээсд туршилга мэдрэмжийг мэдэрч бүрэн бүтэнээр нь туулахыг хүсэгч адалявдалыг хайгч, эрх чөлөөнд дурлагч хүн.  Амьдрал бол нээж, бүхэнийг оролдож турших талбар хэмээн үзэх тул өөрт ямар нэгэн хязгаар тавидаггүй. Гэвч эрх чөлөөтэй хамт ирэх хариуцлагаа бүү март. Таны ажил мэрэгжил таныг уйдаачхааргүй, идвэхжүүлж байх олон янзын үйл ажиллагаа, үйлчилүүлэгч, оролцоотой байж гэмээ нь сая тогтвортой өсөлт хөгжилд хүрнэ. Өөрийн хүрэх хэмжээнд аль болох олон төрлийн туршилга хуримтлуулж үзсэн сурсанаа бусдад зааж өгсөнөөр таны амьдралын зорилго хэрэгжинэ.

Азт Зургаа Та энэ дэлхий дээр бусдыг халамжилах, тусламжын гараа сунгах, хайрлах гэж ирсэн хариуцлагын мэдрэмж өндөртэй хүн. Найз нөхөд, гэр бүл, хүүхэд, хамт ажилагсад хэн ч бай та дуртайяа цаг гаргаж туслахад бэлэн байдаг. Нийгэмд үйлчилэх бүтээлч ажил мэрэгжил зохино. Хэт их хүмүүсийн төлөө ажилаад гэр бүлээ мартах гээд байдаг талтай тул тэгцвэрээ хадгала. Өөрийн цаг, анхаарал, мөнгийг харамгүй бусдад зарцуулаад эргээд заримдаа шудрага бус хандлага хүлээн авах үе байдаг. Өөрийн хэрэгцээ ахуйг хямраалгүйгээр  амьдралд тань орж ирсэн хүмүүсд хариу нэхэхгүй тус болож байвал таны амьдралын зорилго биелнэ.

Азт Долоо Та ертөнцийн нууцыг тайлах, сүнслэг ахуйн мөн чанараа таних хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Хэдий та сүнслэг хүн биш байсан ч өөрийн оюунсанааг нээж бясалгах хэрэгцээ өндөр байх болно. Азт 34/7 эсвэл зурхайн гэрүүд нь нээлттэй мөн 1, 3, 5 ын тоо төрсөн өдөрт нь байхгүй бол ганцаардмал, дотогшоо, хэдий хүмүүстэй дотно харилцаж холбогдохыг хүсдэгч яах арга замаа олдоггүй хүн болдог. Билэг ухаан, мэдлэг, үнэнийг танин мэдэхийг хүсдэг тул далд ухаан хувь хүний хөгжилийн талаархи мэдлэгд татагдана. Энэ сонирхол дээрээ суурилсан ажил мэрэгжил сонговол амжилтанд хүрнэ. Ямарч ажил сонгосон бай төвлөрөл, нарийвчлал таны давуу тал болдог. Амьдралын мөн чанарыг таних, үнэнийг эрж олсоноор амьдралын зорилгоо хэрэгжүүлдэг.

Азт Найм Та бол амьдралыг элбэг хангалуун болгох дээд хүсэл эрмэлзэлэлээрээ ажиллах бизнес сэтгэлгээтэй лидэр хүн. Таны оюунсанаа хүчтэй тул юунд төвлөрнө түүнийгээ бүтээж байдаг болохоор айдасдаа биш хүсэл мөрөөдөлдөө төвлөрөх нь зүйтэй. Азт 8 тай хүний хувьд эд баялаг, эрх мэдлийг бүтээж байдаг учир үргэлж чин үнэнчээр, цэвэр байдалыг эрхэмлэж өөрийн зорилгодоо хүрэх хэрэгтэй. Авъяастай удирдагчийн хувьд албан тушаалын шатаар дэвшиж, хувийн бизнесд амжилтанд хүрнэ. Гол нь таны сэтгэлзүй, сэдэл амжилтын үндэс болно. Өөрийг чин доош нь чирч байгаа алив сөрөг зүйлийг даван гарч чадвал чадвараа дээд зэргээр ашиглаж сурна. Өгөөмөр найрсаг, эрч хүчээр дүүрэн басхүү мөнгөтэй зөв харилцаатай байх үедээ амьдралын зорилгоо бүтээдэг.

Азт Ес Та газар дэлхийд хүмүүнлэгийн үйлс бүтээхээр төрсөн. Та боловсролын салбар, эрүүл мэнд, хүний нөөц, хууль эрх зүй гээд хаана ч ажилдаг бай өөрчилөлт хийхийг хүсвэл эхлээд одоогийг байгаа нөхцөл байдалыг хүлээн зөвшөөрөхөөс эхлэ. Өөрийн болон бусдын алдаа дутагдалыг хэт ноцтой харар хэрэггүй. Төгс бус байдалыг хүлээн зөвшөөрөх нь ихээхэн ач тустай. Азт 9 үүдийн хувьд урлаг, загвар, зохиол бичих, олны өмнө илтгэх, хөгжимийн зэрэг бүтээлч чадвар нөөц бололцоо өндөртэй. Төсөөлөл бодох, бүтээлч байхыг шаардах аливаа ажил мэрэгжил таны зорилго чиглэлтэй нийцдэг. Гэр бүлийн хүрээнд сэтгэл ханамжтай байж болох ч илүү дээш гарч, уучилаж, орхиж, урагшаа явж гэмээнэ зорилгоо бүтээнэ.

Мастер тоо 11/2, 22/4, 33/6 бол 2,4,6 тоонуудын дээд октави буюу өндөр давтамжын эрчимтэй. Энэ хүмүүс нь 2,4,6 Азтооны сөрөг чанаруудыг давж гарсаны дараа өөрийн, заяаны дээд давтамж хувь ерөөлийг бий болгож чаддаг. Хэрэв тухайн хүн өсөж хөгжиж чадаагүй бол дээрх мастер тоо нь эсрэгээрээ дарамт болдог. Мастер тооны хүн нь өөрийн билэг ухаан туршилгыг хуваалцахаар газар дэлхий дээр дахин төрсөн хүмүүс байдаг. Иймээс өөрийн дээд хүсэл эрмэлзэлийг биелүүлэх амьдралын хэв маягыг цогцолоохгүй бол нилээд хэцүүхэн саадтай учирах нь элбэг. Тухайн цаг үеэсээ түрүүлсэн дэвшингүй ухаалаг, бүтээлч хүссэн зүйлдээ хүрдэг хүмүүс олонх нь байдаг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх