etoim.mn
photos/kpopchart.com_.jpg

Дэлхий хэмжээний гэгддэг "Wonder girls", "Miss A", "Twice" зэрэг охидын хамтлагуудыг гаргаж ирсэн J.Y.P интертаймэнтийн захирал Пак Жин Ён шинээр охидын хамтлаг гаргаж ирэх гэж байгаа төлөвлөгөөгөө танилцуулаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэрээр энэ удаад Япон охидын хамтлаг гаргаж ирэхээр төлөвлөж байгаа гэсэн боловч урлаг судлаачид төдийгүй нитизүүд бүгд түүнийг 100 хувь Япон охидоос бүрдсэн хамлаг гаргаж ирэхгүй байх хэмээжээ.

Хамгийн ихээр тэдний анхаарлыг татаж байгаа зүйл нь түүний гаргаж ирэх охидууд хэдэн нас хэд байх вэ гэдэг асуудал. Учир нь түүний гаргаж ирсэн охидын хамтлагийн гол нүүр царай болсон охид гол төлөв 16-17 настай байдаг бөгөөд насанд хүрээгүй байж задгай хувцаслаж, хайрын дуу дуулдаг хэмээн багагүй шүүмжлэлд өртдөг нь нууц биш юм. 

Энэ талаар өмнө нь Пак Жин Ён хэд хэдэн удаа тайлбар хийсэн бөгөөд тэрээр: "Би эмэгтэй хүний гоо сайхныг хүндэтгэдэг. Хэдий тэдний нас бага боловч тэд та бүхний төсөөлсөнөөс ч илүү урт хугацаагаар урлагийн хүн болох гэж нойр хоолоо хасан тэмцсэн байдаг. Өнөөдөр тэд тайзан дээр гараад өөрсдийн уран бүтээлээ хүмүүст хүргэж байгаа нь тэдний тэмцэл бас хичээл зүтгэл, хөл, нулимсны төлбөр. Харин хувцаслалтын тухайд бид тайзыг бас урлагийг хамгийн гол нь өөрөө өөрсдийгөө хүндэлж байгаа хэрэг. Магадгүй өөрийгөө хүндэлж байна гээд задгай хувцас өмсөх ёстой гэж үү гэж асуух байх. Энэ бол энгийнээр тайзны соёл. Ханбуг өмсөөд хайрын дуу дуулаад дэгдээд байвал эрүүлээр хүлээж авах хүн олдохгүй л болов уу? Дуулж байгаа дуу, илэрхийлж байгаа санаандаа тохируулан хувцаслана гэдэг чинь хүн өөрийгөө бас үзэгчдийг хүндэлж байгаа хэрэг" хэмээжээ. 

Харин шинээр хүүхдүүд хэрхэн сонгодог талаар тэрээр: Ихэнх хүүхдүүд өөрсдөө манай дээр ирж шалгуулдаг. Зарим нь өөрсдийн бичлэгээ явуулдаг. Тэр болгоныг бид шалгаж үзсэний эцэст трэнийгээр авах эсэхээ шийддэг. Гэхдээ та бүхэн анзаарсан байх. Манай интертаймэнт бусдаас арай илүү гадны орны артистуудтай. Юу гэх гээд байна вэ гэхээр бид хэн нэгнийг яс үндэс арьны өнгө царай зүсээр нь ялгаварладаггүй. Та бүхэн мэдэж байгаа би тийм ч царайлаг хүн биш. Бас надад тэгтлээ гайхуулаад байх чадвар байхгүй. Би багахан авьяасаа хамт олныхоо дэмжлэгтэйгээр хөгжүүлж яваа нэгэн.  Тиймээс үнэхээр авьяастай байвал тэр хүн аль ч улсын иргэн байх нь хамаагүй бид шууд авна. Зохих ёсны бэлтгэлийг нь хангаад түүнийг урлагийн хүн болоход нь тусална. Энэ л миний урлагийн хүн болсоны энэ интертаймэнтийн оршин тогтнож байгаа шалтгаан гэжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

 

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх