etoim.mn
photos/-14022019-1550133084-735215845-optimize.jpg

Хойд Солонгосын 10 иргэн тутмын дөрөв нь найдваргүй, баталгаагүй хоол хүнс хэрэглэж байгаа тухай НҮБ-ын тайланд дурджээ. Тус улсад болсон байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас ийнхүү хоол хүнсний хомсдолд ороод байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайлангаас үзэхэд Хойд Солонгосын нийт хүн амын 43 хувь буюу 10.9 сая иргэн найдваргүй хүнс хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ.

Тэр дундаа, 6 сартайгаас 2 хүртэлх настай хүүхдүүд шаардлагатай илчлэгийг авч чаддаггүй байна. Харин таван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн архаг дутагдалд орсон гэдгийг тайланд онцолжээ.

Хойд Солонгосын хүнсний аюулгүй байдал нь хөдөө аж ахуйтай салшгүй холбоотой. Гэтэл сүүлийн зургаан жилийн турш үер, ган гачиг болон бусад гамшгийн улмаас газар тариаланг ихээхэн сүйтгэсэн байна.

Тус улсын 513 мянган хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд 10 сая ам.доллар НҮБ-д шаардлагатай байгаа талаар тус тайланд оруулжээ.

Хойд Солонгос хүмүүнлэгийн тусламжийн замаар 50,000 тонн буудай өгөхийг ОХУ-ын эрх баригчдаас хүссэн талаар Оросын гадаад харилцааны хорооны дарга энэ долоо хоногийн эхэнд мэдээлсэн. Тэрбээр, Хойд Солонгосын хүсэлтийг эргэцүүлж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Korea times

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.26.193.161]

2019-02-28 00:04:04

БАРУУНЫ Л СУРТААЛ БАЙЫНА