Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/236263-14022019-1550135836-2098348943-20190214_100154.jpg

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр үдээс өмнө Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр тус нийгэмлэгийн тулгамдсан гол асуудлуудад анхаарлаа хандуулж, уг асуудлыг шийдэх чиглэлээр ажиллах тодорхой үүрэг даалгавар өглөө. Ялангуяа УБТЗ дотоодын нүүрсний тээвэр зэрэг эцсийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг нийгмийн шинж чанартай тээврийн тарифаас үүдэлтэй алдагдлыг багасгах талаарх үндэслэл, тооцоогоо илүү нарийвчлан гаргахыг үүрэг болгов.

Мөн төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд төмөр замчдын эрх ашгийг хамгаалсан саналуудаа сайтар тусгахыг анхаарууллаа.

УБТЗ өнгөрсөн онд 25,8 сая тонн ачаа тээвэрлэж, тээх, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлынхаа дээд түвшинд хүрсэн тул тус нийгэмлэгийн техник, технологийн шинэчлэлд анхаарч ажиллахаа мэдэгдэв.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх