Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4e61da_85-768x1024_x800.jpg

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилийн Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав.

Монголын төлөөлөгчид Израилийн кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Израилийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Үндэсний кибер удирдах газрын Ерөнхий захирлын орлогч бөгөөд кибер ажиллагааны гүйцэтгэх захирал П.Москович, Израилийн ГХЯ-ны Кибер аюулгүй байдлын газрын захирал И.Моед нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх