etoim.mn
photos/uulzalt.png

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт  хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "2017 оноос хойш манай зээлжих зэрэглэл хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол улсын эдийн засгийн тогтвортой байгаагийн илэрхийллээс гадна аж ахуйн нэгжүүд гаднаас зээл авах боломжийг бүрдүүлж байгаа. Засгийн газар өнгөрсөн 2018 онд гадаадаас өр, зээл авсангүй, өндөр хүүтэй бонд аваагүй. Арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Өөрсдийнхөө дотоод боломжоо ашиглаж ажилласан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дээшилснээр МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа хүсэлт тодорхой хэмжээгээр биелэх боломж бүрдсэн. Цаашдаа бид цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана"  гэлээ.

 МҮЭХ-ны Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар: "Засгийн газар МҮЭХ-ны саналыг сонсож, хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн онд тодорхой үр дүн гаргасан гэдгийг онцолж хэлмээр байна. Өнгөрсөн онд гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. 2020 он хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувь хүртэл нэмэх шийдвэрт хүрч чадсан. Мөн хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг өөрчилсөн. 2019 он бол олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улс олон улсын хөдөлмөрийн байгууллагад элсэн орсны 50 жил болж байна.

Цаашид иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлага байгаа юм.

УИХ-ын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан. Энэ хуулийн төслийн таван зүйлд МҮЭХ, АОЭХ санал зөрөлдөөнтэй байгаа. Тиймээс энэ хүрээнд гурван талын ажлын хэсэг ажиллаж байна. Ойлголцолд хүрэхэд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллахыг хүсч байна. Түүнчлэн банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах бодит шаардлага байна.

Иргэдийн хөдөлмөр эрхлэгчдийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах, тодорхой асуудлуудыг тохиролцох санал, байр суурьтай байна" хэмээлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх