etoim.mn
photos/5a7fb7248bbff11022018112316.jpg

Зарим улс оронд хоёрдугаар сарын 14-нд хайртай хүндээ цэцгийн баглаа, шоколад бэлэглэж, хамтдаа  хундага дарс шимж суусан тохиолдолд шийтгэл хүлээнэ.

 

ПАКИСТАН

      Пакистанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Гэгээн Валентины баярын холбогдолтой ямар нэг мэдээлэл цацахыг хоригложээ. Энэ хоригийг залуу үеийнхэн болон бэлэг дурсгалын дэлгүүрүүд төдийлөн ягштал биелүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлж байна. Гэвч Валентины баяр тэмдэглэснийхээ төлөө хоригдсон тохиолдлууд цөөнгүй гарсан юм. Өнгөрсөн онд улаан бөмбөлөг тусгай бялуу зэргээр энэ баярыг тэмдэглэсэн хэсэг либрал оюутнууд руу олон арван эсрэг үзэлт оюутан чулуу нүүлгэснээр томоохон мөргөлдөөн үүсч буудалцаан болж байсан түүхтэй.

ИНДОНЕЗ

   Гэгээн Валентины баярыг тэмдэглэдэг уламжлал Христосын шашны номлогчийн зан үйлээс үүдэлтэй учраас Мусульман шашинтнууд эгдүүцэн хүлээж авах нь элбэг.

    Индонезид Валентины баярыг тэмдэглэх нь элбэг боловч эрх баригчид болон мусульман шашинтнууд таагүй ханддаг. Тэд энэ баярыг Исламын эсрэг зүйл гэж үзэхээс гадна секс, согтууруулах ундаа хэрэглэхийг сурталчиллаа хэмээн хориглодог байна.

МАЛАЙЗ

          Малайзад өнгөрсөн жил 80 мусульман шашинтан Гэгээн Валентины баяр тэмдэглэснийхээ төлөө хоригджээ. Цагдаа нар хосуудын хоносон зочид буудлын төлбөр тооцооны жагсаалтад шалгалт хийснээр гэрлээгүй хүмүүс байсныг илрүүлсэн нь тэднийг шийтгэл хүлээхэд хүргэжээ. Малайзад хэдийгээр энэ баярыг дэмждэггүй боловч нийт мусульман шашинтнуудын 2/3 хувь нь ямар нэгэн байдлаар энэ баярыг тэмдэглэдэг гэж үздэг.

ИРАН

Иранд Гэгээн Валентины баярыг тэмдэглэх явдал нэлээд дэлгэрч байх үед эрх баригчдын зүгээс бүр мөсөн хориглосон юм. Энэ шийдвэрийг зөрчих явдал олон нийтийн үйлчилгээний газруудад олноор гарах болсон учраас эргүүл гаргадаг болжээ.

САУДЫН АРАБ

    Саудын Арабд Хаант улсын шашны бодлогын үүднээс энэ баярыг бүрэн хориглосон байдаг. Энэ улсад эрэгтэй эмэгтэй хүмүүс ресторан болон бусад олон нийтийн газар хамт үйлчлүүлэх хориотой.

    Хэдий энэ баярыг хорьдог ч дэлгүүрүүд эл өдөр Валентины баярт зориулсан бэлэг дурсгалын зүйлс, улаан сарнай худалддаг. Тэд худалдаагаа захиалгаар хүргэх замаар хийдэг бөгөөд улаан сарнайг дэлгүүрийн арын хэсэгт далд хадгалдаг гэнэ.

    Өнгөрсөн онд Саудын таван иргэн Валентины өдөр тэмдэглэснийхээ төлөө нийтдээ 4500 удаа ташуурдуулж 39 жил хорих ялаар шийтгүүлжээ.

ЭНЭТХЭГ

    Энэтхэгт Гэгээн Валентины өдрийг тэмдэглэх нь барууны үнэт зүйлийг хэвшүүлсэн гэж үздэг улс төрийн хүчнүүд байдаг учраас таагүй ханддаг. Энэ улсад харьцангуй зөөлөн хандлагатай. Учир нь улс төр, шашны нөлөө бүхий эрхмүүд хайрын баяр гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрч болно гэж үздэг боловч хосууд заавал гэрлэсэн байх ёстойг сануулдаг байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх