etoim.mn
photos/oh-yeon-seo-dan-kim-bum_20180329_193758.jpg

Өнгөрсөн онд сүр дуулиантайгаар болзож байгаагаа зарлаж байсан жүжигчин Ким Бум болон О Ён Со нар арван сар болзсоны эцэст салжээ. 

Тэдний харьяалагддаг интертаймэнтууд нэгэн зэрэг тэднийг болзож байгаа бөгөөд одоогоор нэг нэгнээ таньж мэдэх шатандаа явж байгаа гэж мэдэгдэж байсан бөгөөд хосууд нэг нэгнээ өөрсдийн гэр бүлийнхэнтэйгээ албан ёсоор танилцуулсан талаар диспэч мэдээлж байсан билээ. Түүнчлэн Нитизүүд тэднийг хоорондоо ихээхэн төстэй бөгөөд заяаны ханиуд ижил байдаг. Энэ хоёр жүжигчин удагүй гэр бүл болох байх гэсэн таамаглалыг ч дэвшүүлж байсан юм.  

Гэвч хосуудыг салсан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Жүжигчин О Ён Согийн харьяалагддаг интертаймэнтийн зүгээс тэднийг хувийн шалтгаанаар салсан хэмээн мэдэгдэж байгаа бол Ким Бумын харьяалагддаг интертаймэнтаас хараахан мэдээлэл хийгээгүй байна. Харин Нитизүүдийн үзэж байгаагаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард жүжигчин Ким Бум цэргийн алба хаахаар болж төрийн албан хаагч болсон.

Солонгосын хуулиар эрэгтэйчүүд өрөөл татанхай, тахир дутуу л биш бол  хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаах ёстой бөгөөд эрүүл мэндийн болон хүндэтгэх шалтгаанаар цэргийн алба хаах хугацаандаа төрийн албан хаагч болж гурван жил ажиллан цэргийн албаа хааснаар тооцуулж болдог. 

Магадгүй үүнээс болж мэдний хоорондын харилцаа хөндийрсөн байх. Угаасаа хэн хэн нь ажил ихтэй байдаг. Дээрээс нь төрийн албаны ажлаа хийх хэрэгтэй. Үүнээс болж тэд салсан байх гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

nobshnuud

[64.119.17.98]

2019-02-13 22:39:49

omxii solongosuud kimchineesee calcan ch nadad padgyi