Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/712-15500295361.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар нэр бүхий сэтгүүлчидтэй "Туушин" зочид буудлын хурлын танхимд ярилцаж, түүнийгээ өөрийнхөө албан ёсны facebook хуудсаар шууд дамжууллаа. 

Түүний ярианаас товчлон хүргэж байна.

- Монгол Улс ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа ахиулах ямар ч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Энэ тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй. Монгол Улс ШАХБ-д орно гэж байхынхаа оронд Хятад, Орос, Монголын гурван талт уулзалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

- Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тийм найз л юм бол УБТЗ-ын Оросын талын 50 хувийг Монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл л дээ.

- Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгай нар л олддог юм.

-  Би Ерөнхийлөгчийн албанаас буухдаа Х.Баттулгад ширээн дээр нь захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан захиа үлдээсэн, уншсан гэж найдаж байгаа.

- Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 38 хууль санаачилсан. Зөвхөн хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх хүрээнд 12 хууль санаачилсан. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, харин ч дэмжсэн юм шүү.

- Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд л даа. 

- Х.Баттулга  хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн.

- Би "Эрдэнэт"-ийн 49 хувийг  Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө "Эрдэнэт"-ийн 49 хувь, Таван толгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө.

- Х.Баттулга Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ. ШХАБ дээр Монгнол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй. 1990 онд оросууд та нар төмөр замаа өөрөө аваад яв гэж байсан. Тэр үед монголчууд "Орос ах наргүйгээр бид яах вэ?" гээд хийгээгүй. Баттулга Путинтай тийм найз юм бол Төмөр замын 50 хувийг аваад ир л дээ.  

- Т.Ганболдын гэх "Корпорейт" зочид буудалд би хонож үзээгүй. Миний туслахууд: "Т.Ганболд гэдэг хүн уулзаж танд машин бэлэглэе" гэж байна гэсэн. Тэр хөтөлбөр, бэлэгнүүдийг нь аваад ир. Төрийн ордны гадна тавьчих. Тэгээд төрийн мэдэлд өг гэж хэлсэн. Энэ үгиййг сонсоод алга болсон хүн өөрөө байгаа юм. Яагаад ингэх гээд байгаа юм бол гэдэг хандлагыг нь би мэдэж байсан. Одоо Х.Баттулгад атгуулчихаад явж байгаа хүн. Х.Баттулгыг цагдаа хүн харахаар шалгачихаар, шүүгч хүн харахаар шүүгдэгч болж харагдахаар хүн байгаа юм. Ийм хүн шударга ёс тогтоож чадахуу.

- Монголын ардчиллыг булшилж байгаа хүн бол Х.Баттулга. Ардчиллыг бүтээх гэж яаж зүтгэж явснаа би тэмдэглэж явсан. Одоо энэ тэмдэглэл “Өдрийн сонин”-д дөрөв дэхь өдөр бүхэн гарч байгаа.

- Намайг муу тарвага, тарваганы нүхэнд өссөн. Цаазын ялыг сөнөөсөн. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна гээд.

-  Х.Баттулга өөрийнхөө үйлдлээр л харуулна. УИХ-ын бүх гишүүдийг харлуулаад парламентын засаглалын л нэр хүндийг бууруулахын төлөө ажиллана.

- УИХ-д өөрийнхөө хүмүүсийг оруулаад өөрийнхөө засаглал руу явуулна. Хятад, Орос хоёр бүрэн парламентын засаглалтай болсны дараа л Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй.

- Би нам байгуулахгүй, нам руу орж үймүүлэхгүй. Би чаддаг, мэддэгээрээ бүх хүнтэй хамтарч ажиллаж чадна. Би 3,4 олон улсын байгууллагад ажиллаад явж чадна. Одоо Монголдоо ажиллана.

- Хэрвээ намайг АТГ дуудвал би яваад очно. Шалгуулахад би бэлэн байна.

Таалагдахгүй байна

21
13

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Эгэл

[202.9.42.149]

2019-02-14 08:06:19

Энд анхаарч авууштай нэг юм нь "Монгол ШХАБ -д орвол Хятадын тэвэрт орно, тэгээд гарч чадахгүй" гэсэн нь. Хятад Монголыг тэвэртээ оруулж аваад үгүй хийж, газар нутгийг нь бүрэн эзэмдэхийг мянга мянган жил оролдсон, 1940 -өөд оны дундуур Монгол хүчинд автаж хагасаа Хятадад тэврүүлсэн. Одоо Ар монгол ямар ч үед Хятадын тэвэрт орж болохгүйг өвөг дээдэс маань амь нас, яс цусаараа бичиж гэрээслэсэн байгаа шүү!!!

Батсайхан

[202.126.89.13]

2019-02-14 00:09:09

Ерөнхий сайдын суудлаас буухдаа олуулаа болж эргэж ирнэ гээд хэлж байсан тэрэндээч хүрч сонгуулийг дээрэмдэж ерөнхийлөгч болоод эх орныг минь элгээр нь хэвтүүлсэн чи ер нь ярьж чаддаг бэлэн үгээр ардыг согтоож сохорсон өөр юу бүтээв Н.Энх баярыг албан тушаалаа ашиглан бараг монголын бүх цагдаагаар хөлднь гуталчгүй баривчилсан чамд хүн чанар гэж өчүүхэн ч байхгүй ийм хүн худлаа шудрага ёс ард түмэн гэж ярих эрх байхгүй ард түмэн бид чамайг сонгоогүй...

Эх орон

[178.255.168.199]

2019-02-13 22:08:31

Ард түмэн сайхан цагийг мөрөөдөн уран цэцэн уянгалан донгодохыг бишгүй сонссон одоо болоо эрхэм Элбэгдорж та хэлэмгий доломгойд чинь итгэн чамайг 8 жил харсан одоо үгүйдээ чиний зөв бурууг чиний найруулан барьсан хууль биш монголын ард түмний цөхрөл шүүнэ ямарч байсан ард түмэн бүхнээс хүчтэй учир энэ л ардчилал юм шүү

Ус

[66.181.160.46]

2019-02-13 21:35:01

Ардчилал АН байгуулж монгол улсын Ерөнхийлөгч боллоо яагаад авилгал хээл хахуул бүр оффишорчид архичид гуйлагчид хар тамхичид гм ээр нийгэмд бүгд бий боллоо та удирдаж байсан биздээ үүнийгээ ард түмэндээ тайлбарлаач хэрүүлээс чинь залхаж бна

Gerel

[118.176.116.150]

2019-02-13 21:31:42

Cham shg hudalch hulgaich.novshiig bodvol hudulmur hj biznes hj buhel buten tom uildveriin olon mayngan ajiltan amidraltai...amjilttai avch yavsan hvn yavj bgaa

Зочин

[66.181.160.46]

2019-02-13 21:24:31

Монгол

[103.26.195.19]

2019-02-13 21:02:43

Элбэгдоржоо чи тогос шиг гоёж хөхөө шиг донгодлооч энэ улсыг гуйлгачин болгосон чинь ҮНЭНШҮҮ.

Бямбасүрэн

[202.179.27.103]

2019-02-13 18:52:41

Өссөн нүхэндээ хурдан ор

иргэн

[202.9.43.179]

2019-02-13 18:48:29

Улс төрчийн хувьд Элбэгээ монголдоо л дээгүүрт орно. Тийм чадвар Баттулгад бол "0" гэдэгтэй бүгд л санал нэгдэнэ. Бусад асуудал тухайлбал төмөр замч юм уу Эрдэнэт мэтийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад тогтооно биз. Бид толгойгоо хэн нэг эрх мэдэлтэнд угаалгаад хэн нэгний телевиз, сошиалоор явуулж буй пиарт хэт автмааргүй байна. Өөрийн гэсэн үзэл бодолдоо тууйлбартай байх л одоо хамгийн чухал болж байна.

Зочин

[202.126.89.2]

2019-02-13 18:33:57

ОДОО ТЭГЭЭД ЭНЭ ХҮН БИЧГИИН ЦААС БОЛЛОО ЮУ. ААН

Зочин

[150.129.143.105]

2019-02-13 16:52:37

bitgii shaagaad bai duugui zailj uzee

Монгол хүн

[103.212.119.169]

2019-02-13 13:54:37

Хурдан шорондоо очиж тарчилж үх