etoim.mn
photos/olloo_mn_1547622937_image_660.jpeg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар соёлын биет бус өв, чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталж, 24.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Хамгийн сүүлийн тоон мэдээллээр 80 орчим төрөл зүйлийн өв биет бус өвд хамаарагдаж байгаа бөгөөд үндэсний хөтөлбөрөөр цаашид хамгаалах, өвлүүлэх, түгээн сурталчилах талаас 2023 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан байна.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөшөө дурсгал, хадны сүг зураг зэрэг чулуун соёлын өвийг байгалийн үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаа, хууль бус үйл ажиллагаа буюу хулгайгаас болоод сүйтгэгдэж байгаа тул мөн энэ чиглэлээр үндэсний хөтөлбөрийг баталсан байна.

Дээрх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 2.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах бөгөөд 20 орчим тэрбум төгрөгийг гаднын зээл, төсөл хөтөлбөрөөс гаргахаар төлөвлөжээ.

Үндэсний хөтөлбөрийг улсын төсөв болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын санхүүжилт, зээлээр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Туркийн Засгийн газрын дэргэдэх ТИКА-тай хамтран чулуун соёлын өвийг хамгаалах талаар арга хэмжээг авсаар ирснийг Ё.Баатарбилэг онцоллоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх