etoim.mn
photos/munkh.jpg

НИТХ-аас Засаг даргад С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайдад албан бичиг илгээснээс хойш сар шахуу хугацаа өнгөрсөн боловч хариу өгөөгүй байна. Энэ талаар НИТХ-ын Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, “Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжлах албан бичигт хариу өгөх хугацааг хуульд тодорхой заагаагүй. Хэрэв Ерөнхий сайд татгалзсан хариу мэдэгдвэл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг даргыг санал хураалтаар тодруулна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хоёр дахь нэр дэвшигчийг Ерөнхий сайд татгалзахгүй батлах зохицуулалттай" гэж хариулав. 

МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч танхимаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авсан юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх