etoim.mn
photos/Haechi-2.jpg

SBS телевизийн цоо шинэхэн түүхэн цуврал болох “Haechi” өнөөдрөөс эхэлж үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Кино багийнханы хэлснээр тус кинонд өөрийн хүсэл шуналаас илүүтэйгээр хэн нэгнийг хайрлах тэрхүү сэтгэл хөдлөл хийгээд хэдэн зуун саяд ганцхан тохиох үнэнч нөхөрлөлийн харьцаа мөн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг тод томруунаар харуулахыг хичээсэн гэжээ. Мөн хүсэл, шуналын цаана нуугдах зовлон шаналал, үйлийн үр болон түүний төлөөс хэрхэн  ирдэгийг " Haechi" киноноос бүрэн дүүрэн харж болох юм байна.

 “Haechi” киноны гол дүр болох хаан ширээнд суух хувьгүй ч хувь тавьлангийнхаа эсрэг зогсож, зовлон бэрхшээлд хурцлагдсаны үр дүнд хүчирхэг нэгэн хаан болох ханхүү Ёны дүрийг жүжигчин Жон Ил Вү бүтээсэн бол түүний сэтгэлт бүсгүйн дүрд жүжигчин, загвар өмсөгч Гу Ара бүтээжээ. Тэдэнтэй хамтран жүжигчин Квон Юүл, Пак Хүүн болон бусад жүжигчид тогложээ.  

Харин тус киноны зохиолыг “И Сан”, “Дун И”, болон “Хааны эмч” зэрэг кинонуудын зохиолыг бичсэн нэрт зохиолч Ким Еэ Ёон бичиж, найруулагч И Ён Сүк найруулсан байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: stardailynews.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Нэргүй

[203.91.115.42]

2019-02-12 19:40:42

Аль сувгаар хэдээс гархын