etoim.mn
photos/olloo_mn_1533003317_oyunerdene.jpg

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.02.12/ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зөвлөгөөнд оролцож, санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Тэрбээр Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн талаар ярихдаа “Хөгжлийн банкинд өмнө нь нэг удаа шалгалт орсон. Энэ шалгалтын материалыг татаж үзэж байгаа. Одоо тэр материал дээр үндэслэн  дахин Засгийн газраас ажлын хэсэг оруулна гэж тооцож байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон удирдлагуудтай уулзсан. Ер нь бол Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг юу юм бэ. Нэгдүгээрт эдийн засгийг төрөлжүүлэх үүргээ биелүүлж чадаж байна уу. Эсвэл дахин улстөрчдийн лоббид орсон байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт Хөгжлийн банкны зүгээс дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Тийм учраас хэл ам татлаад буй сангуудыг нэгтгэх ажлыг Засгийн газраас байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл улс төрөөс хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүйгээр банкны үйл ажиллагаагаа явуулах боломжийг гаргах хэрэгтэй. Хэрвээ одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гаднын менежментээр зохицуулах асуудлыг судлах нь зүйтэй” гэв.

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх