etoim.mn
photos/701cec13ed7c045f6f36b7b709def638.jpg

Эрэгтэй хүнийг магтаж, онгироо занг нь хөөргөнө гэдэг тэдэнд бууж өгч байгаа явдал огтхон ч биш. Харин ч нөхцөл байдлыг өөрийнхөө талд эргүүлэх хамгийн зөв арга бол магтаал юм.

“Чи үнэхээр халамжтай юм аа” гэж хэлээд л өөдөөс нь нэг инээмсэглэчихвэл, тэр урд хойно чинь улам их гүйж эхлэх вий. Эрчүүд бол хүүхэд шиг гэдэг үгийг тэр чигт нь л ойлго.

Хайрлах, хүндлэх, үнэнч байх зэрэг нь төгс харилцааны хамгийн чухал хүчин зүйлс мөн. Гэхдээ эдгээрээс гадна бие биедээ талархалтай хандаж, нэгнийхээ сайхан чанарыг нь онож хэлэх нь хосуудын сэтгэлийг улам ариун нандин болгодог. Түүнийг магтаад хэлчихвэл хамраа сөхчихнө гэж бүү ай, түүний өнөөдрийг хүртэл чамд таалагдахын тулд хийсэн зүйлсийг нь үнэл. Хааяа зүгээр л өөрийнхөө юу мэдэрч байгааг тэр чигт нь түүндээ мэдрүүл. Мөсөн хатан шиг ихэмсэг байж болох ч, хажуугаар нь эрх муужгай шиг энхрий байгаарай.

Болзооны дараа эдгээр үгсийг мессежээр бичих юм уу, шууд хэлсэн ч болно. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ хэлвэл та хоёрын хайр бадамлан асна.

#1 Чи минь наддаа нөмөр нөөлөгтэй байдаг. Дэргэд чинь байх үед би юунаас ч айдаггүй.-/Харанхуй шөнө хоёулахнаа явж байхдаа хэлэхэд яг тохирно/

#2 Чамаас минь өөр ямар ч эр хүн намайг ийм сайн ойлгохгүй. / Чамтай ярилцахдаа би яг өөрийнхөөрөө байж чаддаг.

#3 Манай найзууд лав надад атаархсан байх аа. Ийм халамжтай сайн залуутай учирсан гээд.

#4 Чамд тэврүүлэх үед бүх зүйл сайхан болох юм шиг санагдаж тайвширдаг.

#5 Эмэгтэй хүн бүр чам шиг хүнтэй гэрлэхийг хүсдэг байх аа.

#6 Намайг зогсоо зайгүй гомдоллох үед ч тэвчээртэй сонсдогт баярлалаа. Чинийхээ тэвчээртэй занг хүндэлдэг шүү.

#7 Чи миний дэргэд жинхэнэ жентельмен болж хувирах юм даа. /Машины хаалга онгойлгож өгөх үед нь хэлвэл тэр оройжингоо энэ үгийг чинь бодож илүү их хичээх болно/

#8 Чи ч намайг яаж инээлгэхээ мэдэх юм аа.

#9 Эмэгтэй хүнд ийм мэдрэмжтэй бэлэг сонгодог эр хүнтэй анх удаагаа учирч байна! /Гэхдээ түүнийг үнэхээр чамд таалагдахуйц бэлэг өгсний дараа л ингэж хэлээрэй./

#10 Хүнд үе тохиолдох бүрт, чи миний оронд байсан бол ямар алхам хийх байсан бол гэж би боддог.

#11 Чиний дэргэд байхаараа инээсээр байгаад, миний эрүү чилчихдэг юм.

#12 Би хааяа чамтай байхаараа өөрийгөө гүнж ч билүү гэж боддог шүү.

#13 Хааяа чиний тухай бодохоор хамаг юм хөдөлчихдөг. /Бие биетэйгээ сексийн талаар илэн далангүй байх тийм ичмээр зүйл гэж үү?/

#14 Жижиг, том юу ч болсон, чи үргэлж надад хань болж чаддаг.

#15 Чи эмэгтэй хүнийг уяраахдаа сайн юм гээч? Ийм үг сонссон эмэгтэй ганцхан би гэж найдаж байна. /Зальтай инээмсэглээрэй./

#16 Үнэрийг чинь үнэрлэхээр дэргэд чинь байгаа юм шиг санагддаг. Би чамайг хөдөө/эсвэл гадагшаа явсан хойгуур цамцыг чинь авч үлдэж болох уу?

#17 Би хүнд эрхлэх ямар их дуртай гээч. Ялангуяа чамд. Чиний дэргэд байхаараа би эрх муужгай шиг нялхарчихдаг.

#18 Чи минь үнэхээр ухаантай. Миний асуусан асуулт болгонд шууд хариулах юм.

#19 Чи бол миний мэдэх цорын ганц жинхэнэ эр хүн.

#20 Би энэ өдрийг лав хэзээ ч мартахгүй байх аа. /Романтик болзооны дараа хэлэх хамгийн энгийн мөртлөө сайхан үг/

#21 Чамд ер нь хийж чадахгүй юм гэж байна уу?

#22 Чамайг дасгал хийж байхад/ сагс тоглож байхад чинь би харах дуртай. Хөлс чинь гарахаараа бүр ч халуухан харагддаг гэдгийг мэдэх үү?

#23 Чи үнэхээр сонирхолтой хүн юм аа/Чи миний сонирхлыг үргэлж төрүүлж чадах юм. Би чамаас уйдахгүй байх шүү.

#24 Чам шиг зорилгодоо үнэнч, өөртөө итгэлтэй эрчүүд л миний сэтгэлийг татдаг.

#25 Би үргэлж л аавтайгаа адилхан хүнтэй учрахыг хүсдэг байсан. Чи надад аавыг минь санагдуулдаг.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

бөйбөйыбө

[202.55.184.18]

2019-02-12 16:13:59

Ene uneen urmiin ug hairlaj bgagarai nohruuddee