"Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байгаа билээ. Тэрээр дэлхийн 38 орны 50 гаруй шүүгчдийн шүүлтээр шоуны дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.
Түүнчлэн авьяаслаг залуу дуучин О.Энх-Эрдэнэ нэрт продюсер Андрив Лэйнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хамтын ажлаа эхлүүлсэн байна. Тэдний хамтын ажиллагааны хүрээнд залуу дуучин О.Энх-Эрдэнэ “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг хэд хэдэн дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажилдаа хэдийн оржээ.
Өөрийн гэсэн өвөрмөц, уянгалаг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнийн “Wake up with you” дууныхаа клипийг та бүхэнд толилуулж байна.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа