Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/51768447_2238301949718862_1190312437618835456_n.jpg

УДЭТ-ын хамт олон 2019 оны анхны уран бүтээлээ МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм, уянгын драмын жүжгээр эхлүүлэхээр болжээ.

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт  Н.Наранбаатар, хөдөлгөөний найруулагчаар бүжиг дэглээч Г.Ган-Очир /СТА/, ассент найруулагчаар А.Чингүн /СТА/, туслах найруулагчаар О.Итгэл, хөгжмийн зохиолчоор продюсер Б.Чинбат / СТА/, Шүлгийн зохиолчоор Х.Соёмбо / СТА/ нар хамтран  ажиллаж байгаа юм байна.

Мөн "Бүсгүйн зурвас" жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Г.Урнаа, Б.Золзаяа, СТА М.Тогтохжаргал нар тоглохоор болжээ. Харин туслах дүрүүдэд АЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, СТА Ж.Пүрэвдорж, СТА Б.Шинэбаяр, СТА Б.Одончимэг, СТА Э.Тодгэрэл, Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр тоглох юм байна.

"Бүсгүйн зурвас" жүжиг ирэх сарын нэгэнд үзэгчдийн хүртээл болно.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: УДЭТ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.44]

2019-02-20 00:28:39

Энэ одоо тэгээд тийм сайн зохиолч уу?