etoim.mn
photos/51790112_10218357370508283_2412887883586207744_n-810x466.jpg

Төрөөс төрсөн тэрбумтануудыг үзэн ядаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг боогдуулсан улс төрчидийг эсэргүүцэхээр эвлэлдэн нэгдсэн "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөнийхөнийг Монголчууд бид хэдийнэ таньдаг болсон билээ. Тэд ЖДҮ эрхлэгдийг дэмжин тэдний эрх ашгийг боогдуулж байгаа улс төрчидтэй тэмцэж тайван жагсаал гээчийг бүрэн утгаар нь үзүүлсэн ч нэг л өдөр өөрсдийн зорьсон зорилгоо умартаж М.Энхболдыг огцруулах үйлсэд нэгэн сэтгэлээр хандах болсон. Хэдий анхны зорьлогоо умартсан ч хоёр дахь зорьлого нь биелэлээ олж гүргэр гэгдэж байсан М.Энхболд суудлаасаа буусанаар тэдэнд ёстой л нэг магнайгаа хагартал баярлах гэдэг тэрхүү мэдрэмжийг мэдрүүлсэн байх.

Нэгэн сэтгэлээр эвлэдэн нэгдсэн нам бус залуусын хөдөлмөрийг  Засаг үнэлж, тэдэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын гарын бэлгийг өгчээ. Бэлэг авсандаа сэтгэл хөөрсөн залуус Чингис хааны хөшөөний өмнө зургаа татуулаад амжжээ. Арга ч үгүй биз. Хөхөө өвлийн хүйтэнд хасах хорин хэмийн хүйтнийг үл ажран  хашигарч зогссон хүмүүс шүү дээ. 

Харин Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын таван гишүүнийг тэдэнтэй нэгдсэн гэх үү эсвэл тэднийг манлайлсан гэх үү бүү мэд. Ямартай ч тэд ч бас тэмцлийнхээ үр дүнг хүртэж УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг хариуцахаар болсон нь тэдэнд өгч буй шагналын нэгээхэн хэсэг гэлтэй.

Гэхдээ "Нэхүүл"-ийн залуусаа тэдэнтэй нэгдсэн төрийн түшээдээ шагнасан төр Засаг маань яагаад ч юм юм өөрсдийн амь насыг гаргуунд гаргахад бэлэн байсан өлсгөлөн зарласан иргэдээ мартсан юм шиг ээ. Угтаа бол төв талбайд хамт л хашгирч, хамт л даарсан хүмүүс. Харин ч хамгийн их зовсон хүмүүс гэхэд буруудахгүй байх.

Хэзээ нэгэн цагт тэднийг ч гэсэн шагнах л байлгүй дээ хөөрхий. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

15
10

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

соном

[192.82.65.195]

2019-02-12 13:39:24

Энэ "П" татвар төлөгчдийн мөнгө ингэж үрэн таран хийхээ боль. Энэ хэдэн гөлөг юу хийсэн гэж шагнуулж байгаа юм вэ? Ёстой нэг таарсан таар шуудайнууд юм даа хөөрхий.Ичиж үхлээ.

Үнэн үг

[182.160.37.155]

2019-02-12 09:45:24

Угаасаа л Хүк-ийн сэлэмний бариул болж гарч ирсэн "хөлс"-ны залуус байсан.Одоо ЖДҮ-чдын талаар тэмцэх нь бүү хэл дуугаргаж чадахгүй гэж хэлэхэд алдахгүй байхаа.За алдахгүй дэ. Ард түмний нэрийг барьж энэ мэт "шагнагдаж" явбал удахгүй жинхэнэ "Ард түмэн олонд" өшиглүүлэх болно гэдгийг санаж явахад илүүдэхгүй байх.

монголхүү

[66.181.191.49]

2019-02-11 21:05:58

гуцоо

Топор~сүх

[202.179.31.29]

2019-02-11 18:00:06

Та нар минь Энхболдыг огцоруулсан сайн болов ч анх гарч ирсэн ЖДҮС аас хулгай хийсэн гишүүд сайд дарга нарыг огцоруулан гэж ард түмний нэхүүл байсан чинь харин өөрсдөө Топор болсонд харамсалтай байна бас ЗГ аас арай бага хүүтэй бонд зээл авчихсан яваа юм биш үү Ард түмнээсээ урвагч .бууны нохой.мэдээлэгч гэдэг нэр муухай шүү