etoim.mn
photos/3agil9q7cj9gj9p4djqg24rfes_b.jpg

Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 15-нд буюу ирэх баасан гарагийн 00.00 цагаар дуусгавар болно.

ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад тавхан хоног үлдсэн байхад төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийн явц тааруу байгаа гэдгийг АТГ-аас мэдээлж байна.

Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж өгөөгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулдаг байна. Харин хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл хариуцлага тооцох заалттай юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх