etoim.mn
photos/52368347_822840411416840_7537642758094192640_n.jpg

Солонгосын OCN телевизийн бүтээл болох  "VOICE" буюу "Дуу Xоолой" цувралын гуравдугаар бүлэг энэ оны эхний хагаст гарч эхлэхээр болжээ. Хэдийгээр тус цувралын хоёрдугаар бүлгийн төгсгөлд дараагийн бүлгийн тухай гардаг боловч жүжигчин И Жон Вүк хамтран ажиллах шийдвэрээ хараахан гаргаагүй байсан. Түүнийг шийдвэрээ гаргасаны дараа кино багийнхан дараагийн цувралыг хийх болсон талаар мэдээллэжээ.

Нүгэлт хот гэх дэд нэрээр үргэлжлэх дараагийн цувралд нитизүүд ихээхэн ач холбогдол өгч хүлээлт үүсгэж байгаа юм. Өмнөх бүлгийг нээлтээ хийж байхад нитизүүд ихээхэн сэтгэл дундуур хүлээн авсан бөгөөд жүжигчин Жан Хюүкийг тус төсөлд хамтран ажиллаагүйд ихээхэн сэтгэл дундуур байсан билээ. Харин тус төсөлд жүжигчин Квон Юүлийг тоглуулсанд ихээхэн сэтгэл хангалуун байсан бөгөөд түүний цоо шинэ дүрийг харсандаа баяртайгаагаа илэрхийлцгээж байжээ.

Дуу хоолой цувралын эхний бүлэгт дуучин жүжигчин Жан Хюүк жүжигчин И ХаНатай хамтран тэдний гэр бүлийнхэнийг хөнөөсөн сэтгэцийн өөрчлөлттэй алуурчныг хайн түүнд хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа талаар гардаг. Харин дараагийн бүлэгт жүжигчин И Жон Вүк, И ХаНатай хамтран мөн л цуврал алуурчныг барахаар ажиллах болно. Гэвч түүнийг барьсан ч цаана нь бүүр том гэмт хэргийн түүх өрнөж байгааг хэн ч таамаглаагүй ... 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.65]

2019-02-21 02:19:01

Зочин

[66.181.161.65]

2019-02-21 02:18:59

ааа

[202.131.243.190]

2019-02-11 14:46:45

Бас л зэвүүн кино шүү, Солонгос ч кино урлагаараа дэлхийд толгой цохино шүү