Сар шинийн өмнөхөн гүйлгээд гараад байгаа шинэчлэгдсэн 5000-ын дэвсгэртийг одоогоор орлогын АТМ-д хүлээж авахгүй байна. Тиймээс ХААН банкны бэлэн мөнгөний машинуудад шинэ дэвсгэртийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажил хийж байгаа гэв. Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэргийлэх үүднээс Монголбанкнаас 5000-ын дэвсгэртийг шинэчлэн гүйлгээд гаргаад байгаа юм. Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст(3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болжээ.
[202.9.42.173]
2019-02-11 11:56:37МОНГОЛ БАНКАА! Дараа гаргах шинэ мөнгөн дэвсгэрт, зоосондоо Монголын нэр нүүр болсон их хаан Чингисээс бусад алдар суут охид, хөвгүүдийн хөрөг, уудам их эх орны минь байгаль, ан амьтан, түүхэн дурсгалт газрууд, хүн болоод буган чулуу зэргийн зургаас оруулж байгаарай. Мөнгөн дэвсгэрт гүйлгээний хэрэгсэл болохын зэрэгцээ эх орны минь түүх, эх байгалийг маань дэлхийн дайд, сансрын уудамд сурталчилж байх учиртай шүү! БАЯРЛАЛАА.