etoim.mn
photos/Screen shot 2013-09-28 at 10.44.41 AM.png

Алхам тутамдаа бусдын хараанд өртөж, сайн муу, сайхан муухайгаар хэлүүлнэ гэдэг олны танил эрхмүүдийн хувьд нэг бодлын зовлон ч үүрэх ёстой ачаа нь. Өмссөн хувцас, үйл хөдлөл бүхэн нь бусдын нүднээ ил байдаг оддын талаар энгийн хүмүүс багагүй мэдээлэлтэй байдаг ч юу таашаадаггүй, юунд дургүйг нь тэр бүр мэддэггүй. Ингээд уншигч таньд олны танил эрхэмсэг ноёд хадагтай нарын дургүй зүйлийг сонирхуулъя. 

  Б.Сарантуяа эрчүүдийг дурсах дургүй Монголын рок попын эрхэмсэг хатагтай Сараа өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн ээж болж амьдралынхаа жинхэнэ өрнүүн хуудсыг эргүүлсэн билээ. Алаг үрсийнхээ инээд хөөр, амьдралын амар амгаланг илүүтэй эрхэмлэх болсон хатагтай Сараа хэнээс ч юунаас ч эмээлгүйгээр эрх дураараа зоргоороо амьдрахыг илүүд үздэг. Энэ л үзэл бодлоороо олон бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болж явдаг билээ. Дуучин хатагтайн хамгийн дургүй зүйл нь амьдралдаа орж ирсэн эрчүүдийг эргэн дурсах тун дургүй аж. Сараагийн дуулсан олон дуу, тэр дундаа "Сэтгэл буруугүй", "Тэр намайг дурсдаг болов уу" хэмээх дуунуудаас нь түүний амьдрал, хайр дурлал тэр чигээрээ харагдаж байдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л Сараа үүнийг эрс үгүйсгэдэг нь хачирхалтай.

  Асашёорюү Д.Дагвадорж жимсийг таашаадаггүй Арлын орныг хүч чадал, ааг омгоороо бишрүүлээд барахгүй Японы уламжлалт бөх сумогийн үе үеийнхний зүрхэнд шар ус хуруулж чадсан Их аварга Д.Дагвадорж өнгөрсөн оны сүүлээр сумогийн түүхэнд байгаагүй хамгийн хүнд шийтгэл амссан билээ. Шийтгэлийнхээ хугацаанд эх орондоо, ээжийнхээ дэргэд асарч сувилуулсан Их аварга Японыг зорихоосоо өмнөхөн багагүй "цэнгэн хөгжилдөөд" авсан. Энэ үеэр нь түүнийг олон ч газар цайлж дайлан хүндэтгэлээ илэрхийлсэн аж. Монгол хүл л юм болохоор "хутга тавилгүй мах зооглож, хундага тавилгүй хатуу ундаа хүртсэн" тэрээр жимсэнд дургүй ажээ. Эртнээсээ махаа зооглож ирсэн Монголчуудын хувьд өнгө алагласан жимс бол сүүлийн үеийн хүнс билээ. Тийм ч болохоор их аварга алим жимсэнд, тэр дундаа хамгийн амттайд тооцогддог кивиг бүр ч амсдаггүй гэсэн.

  Т.Баясгалан өс хонзон санах дургүй Нийтийн дууны хатан хаан гэгдэж нэгэн үе залуусын сэтгэл зүрхийг уянгалаг гэгэлгэн дуунуудаараа байлдан дагуулсан дуучин Баясгалан сүүлийн үед нам гүм байх болсон. Олон ч эрчүүдтэй нэр холбогдож "хөл хөнгөнтэй хүүхэн" гэгдэж, багагүй шүүмжлүүлсэн түүнийг одоо хэр нь урлагт хамтдаа хөтлөлцөн орж ирсэн Жавхландаа сэтгэлтэй хэвээр гэх яриа мэр сэр гардаг нь нууц биш. Сайхан харагдахын тулд уруул хамраа "оролдох" юу ч биш, Баясаагийн авууштай нь их шүтлэгтэй нэгэн. Тийм ч болохоор өрөөл бусдад өс хонзон санах дургүй ажээ.

  Х.Ундраа хижээл насны эрчүүдэд дургүй Монголын хувцас загварын ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ цойлон гарсан цөөхөн топуудын  нэг бол яах аргагүй Х.Ундраа юм. 14 насандаа загварын ертөнцөд хөл тавьсан топ моделийн хувьд зарим нэг загвар өмсөгчдийн адил хэн нэг нөлөө бүхий баян эрээр тэтгүүлэхийг хүсдэггүй. Ийм явдлыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ хатуу хэлдэг юм билээ. Мэдээж сайхан бүсгүйн араас хөл алдах хижээл насны чинээлэг эрчүүд утасыг нь амраадаггүй ч тэр бүхэнд топ модель бүсгүй эелдэгээр татгалздаг аж. Загвар өмсөгчид л гэхээр хоосон толгойтой, өнгө мөнгөний араас хөл алддаг гэх нэгэн үеийн ойлголтыг эвдэж чадсан тэрээр боловсролдоо ихэд анхаардаг гэсэн.

Таалагдахгүй байна

10
9

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.10.23.122]

2019-02-11 12:42:10

Давгаа бол жэнхэнМонгол эр хүн жэнхэн од өөр од одоохондоо алга даа

зочин

[46.101.11.235]

2019-02-11 12:29:17

монголд од байхгүй

зочин

[202.9.43.49]

2019-02-11 11:57:40

монголд од гэж байдаггүй.

Зочин

[150.129.142.246]

2019-02-11 10:41:07

Бараан дурсамжиндаа хэн ч дургүй

Иргэн

[103.26.195.202]

2019-02-11 10:29:53

Эрхэмсэг ноёд, хатагтай нар ч гэх шиг. Адилхан л хүн ш дээ.