etoim.mn
photos/1236999.jpg

Нийслэлийн Аялал жуулчлалын газар "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулахаар болжээ.

“Улаанбаатарын өвлийн наадам” нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцсны загварын үзүүлбэр, парад багтаж байгаа юм байна. Харин орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбигийн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадам нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж байгаа нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

НАЖГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх