etoim.mn
photos/1B-VLHSEUL-1AETMA6-S5D3I8U-5V.jpg

Төгс ажил, албан тушаал, амьдралаа олно гэж хэлэхэд амархан ч хүчтэй үүрэг амлалт, анхаарал, хүчин чармайлтаар хүрэх боломжтой. Азаар шаргуу хөдөлмөрийн өгөөж таньд ирэх боломжтой.

 

Төгс ажил, албан тушаал, амьдрал ахуйд хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Хамгийн их аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг хүмүүс өөртөө тохирсон төгс ажлын байр, албан тушаалаа олж, амьдрал ахуйдаа хүрч чаддаг. Тэдний амьдрал таны хувьд төгс биш байж ч болно. Яг л цасан ширхэгтэй адил “төгс” гэдэг зүйл хүн бүрийн хувьд өөр өөрөөр тодорхойлогддог. Хэрэв тэр зүйлээ олж нээж, тодорхойлчихсон, түүнийхээ төлөө явж, хүчин чармайлт гаргахад бэлэн байгаа бол хэн ч түүндээ хүрэх боломжтой юм.

Төгс ажил, албан тушаал, амьдрал ахуй маш олон хэлбэр хэмжээтэй байх бөгөөд хүмүүсийн хүсч байдаг аз жаргал, сэтгэл хангалуун байдал, амжилттай тэнцүү байдаг гэж хэлж болно.

Ричард Брэнсоны аяллын тухай авч үзье. Тэр амьдрахыг хүсч байсан амьдралаараа амьдарч, олон тэрбум доллар олдог. Тэр хийж байгаа зүйлдээ маш их дуртай, бас сайн хийдэг.

Би саяхан хуучин захиралтайгаа уулзаж, гэрийнх нь хажууд байдаг вааран эдлэл хийдэг дэлгүүрт нь зочиллоо. Тэрээр өмнө нь хийсэн бүтээлээ харууллаа. Тэр үнэхээр хийж байгаа зүйлдээ дуртай төдийгүй, дуртай зүйлээ хийж амьдарч байлаа. Түүний хувьд тэр төгс бас амжилттай байх зүйлээ олчихсон байна.

Ричард Брэнсон, манай найз хоёр өөрсдийнх нь хувьд төгс ажил, албан тушаал, амьдрал ахуйгаа олчихсон байлаа. Тэд аз жаргалтай, өөрсдийн амьдралдаа тодорхой байр суурь эзэлчихсэн байлаа. Тэд өөрсдийн амьдралаа урьдаас зорилготойгоор төлөвлөжээ. Та ч бас чадна.

Таны хувьд төгс төгөлдөр зүйл тань юу вэ? Танай гэр бүл, найз нөхдийн тодорхойлсон зүйл биш, таны тодорхойлсон “төгс” зүйл тань шүү. “Хэрхэн дуртай ажил, албан тушаал, амьдрал ахуйдаа хүрэх вэ?” хэмээх шинэ номондоо би дараах гурван алхам, стратегийг дурдсан юм. Энэ ном дээрх асуултанд хариулж, өөрийнхөө төгс ажил, албан тушаал, амьдрал ахуйдаа хүрэхэд тань тусална.

Таны зам харгуйг гэрэлтүүлэх 8 асуулт

 

Таны аяллын эхний алхам бол юу хийх дуртайгаа, юуг хүсч тэмүүлж байгаагаа, төрөлхийн сайн хийж чаддаг зүйлээ ойлгох явдал нь эхний алхам юм. Үүнийг хийхийн тулд дараах 8 асуултыг өөрөөсөө асууж, хариулаарай. Та нэгэнт хариулчихсан бол ямар ажил хийх хэрэгтэйг тодлорхойлох учир шалтгаан, үндсэн шинжийг харах хэрэгтэй. Энэ дасгалаас ямар нэг дүгнэлт хийхээс өмнө өөрийнхөө хариултыг удаан бодоорой.

1.Намайг өглөө юу орноос босгодог вэ?

2.Хэрэв надад мөнгө хэрэггүй байсан бол амьдралдаа юу хийх байсан бэ?

3.Хүүхэд байхад юу хамгийн их сэтгэлийг минь татдаг байсан бэ?

4.Би амьдралдаа юунд хамгийн их дурлаж, анхаарал хандуулж цаг хугацаа үрж байсан бэ, юу хийж байсан бэ?

5.Би амьдралдаа ямраар дурсагдахыг хүсдэг вэ?

6.Би юуг хамгийн сайн хийж чаддаг гэж боддог вэ?

7.Намайг бусад хүмүүс юуг сайн хийдэг гэж хэлдэг вэ?

8.Би ажил, амьдралдаа юугаараа хамгийн их танигдсан бэ?

Өөрийнхөө чиглэлийг тодорхойлох туршилт

 

Та юунд дуртай, юу хийх дуртай, юуг төрөлхийн сайн хийж чаддаг вэ гэдгийнхээ талаар суурь ойлголттой болчихсон бол уг ажил үүрэгт бодитоор дуртай эсэхийг бататгах энэ төрлийн туршилт хийх хэрэгтэй. Энэ туршилтаар та бодит байдлыг мэдэж болно. Судалгаагүйгээр та сэтгэл хөдлөлөөр л дуртай гэж бодож байгаа ямар нэг зүйлийг олох байх.

Энэ туршилтаар та хайж байгаа ажил үүрэгтээ шаардагдах төрөлхийн авъяас чадвар, зан чанар байгаа эсэхийг тодорхойлно. Түүнчлэн тухайн ажил таныг аз жаргалтай болгож, таны санаанд нийцсэн эсэхийг тодорхойлох боломжтой юм.

2013 онд Брит Мат Фрост хэмээх залуу 52 долоо хоногийн дотор 52 ажил хийж үзэхээр шийджээ. Түүний зорилго бол амьдралдаа хийхийг хүсдэг зүйлээ олох явдал байв.

Энэ аялал бидний хувьд бодитой бус, хэцүү техник юм шиг санагдаж байгаа ч бүтэн цагийн ажилтай ч гэсэн хэрэгжүүлж болох зарим төрлийн бүтээлч стратеги бий.

Доорх дасгалаар би өөртөө туршилт хийж, өөрийнхөө хувьд төгс тохирсон ажил, албан тушаал, амьдрал ахуйгаа олж чадсан юм. Хэрэв та үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсч байгаа бол та ч бас хэрэгжүүлж болно шүү.

Та амьдралдаа хийж байсан бүхий л ажлаа жагсааж бич. Хамгийн их хийх дуртай ажлаа одоор тэмдэглэ. Тэдгээр ажлуудаа одоор тэмдэглэчихсэн бол хамгийн дуртай ажлаасаа авахуулаад хамгийн дургүй ажлуудаа дараалуулан бичээрэй.

Дараа нь та үргэлж хийхийг хүсдэг байсан ч, хараахан хийх зориг эсвэл боломж олдоогүй ажлуудаа жагсааж бич. Тухайн ажил бүрийнхээ хажууд яагаад хийж чадаагүйгийнхээ учир шалтгаан, түүнийг оролдож үзэхэд юу зогсоогоод байгааг тайлбарлаж бичээрэй.

Одоо хийхийг хүсдэг ажлуудаасаа хамгийн сонирхолтойгоос нь авахуулаад хамгийн сонирхолгүй хүртэл нь жагсаа.

Хамгийн их сонирхолтой ажлаа хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарь гарга. Энэ төлөвлөгөөг гаргасан бол одоо хийж байгаа ажлынхаа дараа амралтын өдрөөр эсвэл сайн дураараа хийж үзээрэй. Ажил бүрийг хийх боломж гарч ирэх болгонд ажиллах арга замаа бичээрэй.

Шинэ ажил бүрээ та дахиж хийхийг хүсч байгаа бол яагаад дуртай эсвэл дургүй байгаагаа тэмдэглэж бич.

Өөрийнхөө аяллыг жагсаагаарай

Та юу хийхийг хүсч байгаагаа, юунд дуртайгаа, сайн хийдэг зүйлээ олж нээсэн бол хамгийн сүүлд хийх алхам бол тухайн зүйлсийг хийж, хэрэгцээтэй мөнгөө хэрхэн олох вэ гэдгээ шийдвэрлэх явдал юм.

Энэ нь өөрийнхөө тухай олж мэдэх, өөрийнхөө хувьд төгс ажил үүрэг, албан тушаал, амьдрал ахуйгаа тодорхойлох боломжийг олгодог. Жаахан зүйлд тайвшрах хэрэггүй. Хамгийн наад зах нь гуйвж, дайвж, өөрийгөө үгүйсгэхгүйгээр хүсч байгаа чиглэлдээ аз жаргалтайгаар үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

Төлөвлөгөө гаргахад таны үндсэн байдал, дуртай дургүй зүйлс, сэтгэлд нийцсэн амьдрал ахуйгаа бүтээх ажил үүрэг, амьдралын нөхцөл байдлаа олох шаардлагатай болдог. Хэрэв та мөнгөний төлөө богино хугацаагаар ажиллах гэж байгаа бол үргэлж урт хугацааны зорилго тавих нь чухал. Энэ аяллыг хийхэд өөрчлөлт явагдах бөгөөд цаг хугацаа шаарддаг боловч үнэ цэнэтэй байх болно.

Өөрийнхөө хувьд төгс амьдралдаа хүрэхдээ “төгс” ажил, албан тушаалаа багтаах хэрэгтэй.

“Төгс” амьдралдаа хүрэхэд ажил-амьдралын тэнцвэр гэж байдаггүй. Дуртай зүйлээ хийж байгаадаа, хүсч байгаа амьдралаараа амьдарч байгаа нь л таны хувьд төгс зүйл. Энэ үедээ л та амжилт, аз жаргал, сэтгэл хангалуун байдлынхаа дээд түвшинд хүрдэг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх