etoim.mn
photos/getty_536615329_342826.jpg

“Тэр надад хайртай ч гэж хэлж байгаагүй юм чинь би түүнд яаж итгэх юм бэ?” гэж бодоод үерхэх эсвэл гэрлэх саналыг нь түр түтгэлзүүлээд байгаа бол үүнийг уншаад үгэнд бус үйлдэлд нь анхаарлаа хандуулаарай, найз минь.

Зарим эрчүүд ичимхий, зарим нь эмэгтэй хүнтэй харьцаж чаддаггүй, зарим нь дуу цөөтэй, зарим нь ийм үгийг байнга хэлэх нь үнэ цэнэгүй болгодог гэж үздэг эсвэл зүгээр л “хайртай” гэдэг үийг хэлж чаддаггүй. Гэхдээ доорх 10 үйлдлээр тэд “Би чамд хайртай” гэж хэлсээр, хэлсээр байдаг ажээ.

1. Удаан, тэмүүлэлтэйгээр чамайг үнсэнэ Тэр үнсэлт нэг л өөр. Чин сэтгэлээсээ үнсэхийг хүссэн, хайрласан, чанга тэврэхийг, дэргэдээсээ холдуулахыг хүсэхгүй байгааг нь мэдрүүлсэн тийм үнсэлт байна. Харин секс хийхийг хүссэн үнсэлтээс арай өөр шүү. Удаан, зөөлөн бас уусмаар...

2. Чамд улам бүр ойртох тэр дуртай Дэргэд чинь зогсож байгаа хэрнээ л урууланд чинь, нүдэнд чинь биед чинь илүү ихээр ойртох тэр дуртай. Эргээд хартал нүд нь яг чиний нүдний урд тулчихсан тормолзож байна даа.

3. Үнсэлт бүрийн дараа тэр инээмсэглэдэг Тэр чамайг үнсчихээд хоёр хацраас чинь бариад инээмсэглэнэ. Яг л “Чи минь яасан ч хөөрхөн юм бэ дээ? Би чамдаа хайртай шүү” гэж хэлж байгаа мэт.

4. Чамайг анхааралтай сонсоно Өөр хэнийг ч тэр ингэж ихээр анхааран сонсдоггүй. Чамд ямар байгааг, юу мэдэрч байгааг, юу хүсэж байгааг гээд бүгдийг нь тэр мэдэхийг хүснэ. Чиний ертөнцийг бүхлээр нь өөртөө нээхийг хүснэ.

5. Гарыг чинь атгана Чиний биеийн аль нэг хэсэгт хүрнэ гэдэг түүний хувьд “аймаар” хэрнээ гайхалтай зүйл. Энэ гар салгалж, хөл чичрэм мөчийг амжилттайгаар давсныхаа дараа үргэлж чиний дэргэд байж, дагуулж “нисэхийг” хүсэж буйгаа илэрхийлж гараас чинь чангаар атгана.

6. Шалтгаангүйгээр утасдана эсвэл мээсэж бичнэ Учир нь түүний толгойд ганцхан чи эргэлдэж байгаа шүү дээ.

7. Байн байн нүд рүү чинь ширтэнэ Чиний ярихыг сонсож байхдаа, кино үзэж байхдаа, зүгээр л сууж байхдаа гээд хэзээ ч хамаагүй чиний нүд рүү ширтэн инээмсэглэнэ. Чиний сонирхолтой зүйл ярихаараа, аймшгийн кино үзэхээрээ, ярих юм олдохгүй эвгүй нөхцөлтэй тулгархаараа ямар үйлдэл хийдэг чинь ч түүнд сонихон байгаа.

8. Чиний эргэн тойронд эргэлдсээр байна Ажил, хичээлд чинь туслах, дэлгүүр хэсэхэд чинь хань болох, сэтгэлээр унах үед чинь тайвшруулахыг тэр үргэлж хичээнэ. Учир нь тэр чамд хайртай учраас хамгаалахыг маш ихээр хүсэж байгаа юм.

9. Үсээ байн байн оролдоно Энэ бол сандарч байгаагийн илрэл. Аргагүй шүү дээ. Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн дэргэд зогсож байгаа юм чинь.

10. Утга учиртай бэлэг өгнө Түүний бэлэг зүгээр нэг ихэнх бүсгүйчүүдэд таалагдахуйц зүйл биш байх болно. Та хоёрын хооронд эсвэл чиний амьдралд тохиолдсон ямар нэг зүйлтэй холбоотой утга учир бүхий, нандин бэлэг байна. Ядаж л чиний авахыг хүсэж байсан эсвэл чамд хэрэгтэй зүйл байх болно. Түүнийг сонгох эсвэл хийх гэж хэчнээн ч цаг хугацааг зарцуулсан юм бүү мэд.  Эдгээрээс гадна үнэхээр чамд чин сэтгэлээсээ хайртай юм байна гэдгийг нь хэн ч харсан батлаад өгөх томоохон сорилтыг давсан үйлдлүүд бий гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх