etoim.mn
photos/olloo_mn_1524190030_bdd21f9e81836647789076c3cc03d21e.jpg

Эдийн засгийн байнгын хороо дөнгөж сая хуралдаж Зам, Тээврийн Хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооноос Я.Содбаатарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжих шийдвэр гаргажээ. 

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд ЗТХ-ийн сайдаар томилогдон ажлаа хүлээж авсан бол арванхоёрдугаар сарын 10-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэж буйгаа мэдэгдэж байсан юм. 

Өнөөдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Мөн БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг ч үдээс хойших хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.     

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх