etoim.mn
photos/80ff24_24956684_932456793573880_639469524_o_x974.jpg

УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний оронд хэн очих вэ гэсэн асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэ үеэр Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийнхөө нэрийг дэвшүүлжээ. Харин Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн байна.  Ерөнхий сайдын саналыг Удирдах зөвлөл хэлэлцэж, дэмжсэн гэх мэдээлэл байна.

Г.Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож байгаа.  Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр сүүлийн үед уул уурхайн ордуудыг "нийгэмчлэх" Ерөнхий сайдын бодлогын дагуу Салхитын мөнгөний орд дээр явуулсан тусгай ажиллагаанаас болж олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүлээсэн. Түүний оронд ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг очно гэсэн мэдээлэл байгаа юм.

Одоо үргэлжлүүлэн МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж, УИХ-ын дарга болох эсэхийг эцэслэн шийднэ.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зөв

[103.57.95.133]

2019-01-31 17:28:31

Элдэв хэл аманд ороогүй харьцангуй нэр цэвэр гар цэвэр хүн шүү.