etoim.mn
photos/olloo_mn_1548900696_bogd.jpg

Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд өнөөдөр 11:40 минутанд болох юм.  

Уг үйл ажиллагааны нээлтэд ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг холбогдох байгууллагуудын төлөөлөлд гардуулна. Зарлигийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нарт гардуулах юм.  

Мөн энэ үеэр Богд хааны ордон музейд “Богд хаан-шүтээн” сэдэвчилсэн үзэсгэлэнг нээж олны хүртээлд толилуулах юм байна.  

Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Богд хааны ордон музейн зүгээс 2019 онд олон шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Шударгынхан

[202.9.42.237]

2019-01-31 14:33:23

Хийх юмаа олж ядах юмаа. Өөр зүйлд санаа тавих ухаан алга уу?

zochin

[175.38.112.73]

2019-01-31 13:34:03

suh janjing yarihgui baij tsag yuee dagaad bugd zusar bolchih yumdaa

Halhiin saihan ers

[103.57.94.50]

2019-01-31 13:24:21

Halhiin saihan ers ,eh oronchid zondoo bna! Tovd huniig dahij shuteh yul bol.

ААА

[202.179.24.233]

2019-01-31 13:16:21

СОХОР ТҮВД МОНГОЛД ЯМАР ГАВЪЯА БАЙГУУЛСАН ЮМ БЭ?