Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/80ff24_24956684_932456793573880_639469524_o_x974.jpg

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр 2019 оныг "Эх оронч худалдан авалтын жил" болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд төрийн бүхий л байгууллагууд ахуйн болон өдөр тутмын хэрэглээнээс эхлээд бололцоотой бүх түвшинд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримтлах зүйтэй гэж энэ уриалгыг гаргаж байна" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр бий болно. Ажлын байр бий болж байж ажилгүйдэл ядуурлын асуудал шийдэгдэнэ. 2017 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр 1,3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авсан байна. Түүнээс 4 хувь буюу 47,1 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийсэн байгаа нь маш бага үзүүлэлт.  Тиймээс төрийн бүхий л байгууллагууд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримтлах зүйтэй.

Төрийн байгууллага төдийгүй нийт ААН, иргэддээ эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ хэрэглэж худалдан авч заншихыг нийт ААН, байгууллагууддаа уриалж байна. 

Нөгөөтэйгүүр үндэсний үйлдвэрлэгчид иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллах учиртай. Цагаан сарын баяраар " гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хотын даргыг хэзээ батламжлах вэ?

Нийслэлийн Засаг даргад Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх туршлагатай, дадлагатай, намынхаа бүлгүүдийг дэмжлэгийг хүлээж чадахуйц хүнийг батламжилна. Хуулийн дагуу шийдвэрлэнэ.

- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар мэдээлэл өгөөч?

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь Засгийн газрын нэр дээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч 49 хувиа шилжүүлээгүй, одоогоор 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа. Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д нь Засгийн газраас томилсон хүмүүс байгаа. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээх талаар шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Нууцын зэрэглэлтэй асуудал учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх