etoim.mn
photos/content_baingiin_horooo.jpg

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болох товтой байсан гишүүдийн ирцгүйгээс хойшиллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” зээлийн хэлэлцээрийн төсөл, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод байв.

Мөн өнөөдөр 11.00 цагт зарлагдаад байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан ирц бүрдсэнгүй. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай,Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай байнгын хорооны тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” зээлийн хэлэлцээрийн төсөл, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон бусад тусгай сантай холбоотой үүссэн асуудлыг шалгах, эх үүсвэрийн зарцуулалтыг хянаж санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод байлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх