Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/235773-30012019-1548814736-1420997542-abd46783-5c38-475f-af96-54bd54486923.jpg

Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр мэдээлэл хийв.

  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Музейн тухай,
  • Киноны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, төслийн хэлэлцүүлгийг хийж, хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөжээ.

Соёл урлагийн салбарын байгууллагууд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн давсан орлогыг өөртөө зарцуулах буюу санхүүгийн том эх үүсвэр, хөшүүргийг хийсэн юм. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа номын сангуудад ном худалдан авах хөрөнгийг шийдвэрлэсэн, музей үзүүлэх ажлыг бүх нийтийн болгох, залуу үедээ эх түүхээ мэдэхэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор музейн нэрэмжит 7 хоногийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “Соёлын өвийг хамгаалах асуудал төрийн өмчийн музейн үзмэрийг хамгаалах бус соёлын үнэт олдвор байгаа газрыг зааж өгч, чиглүүлдэг, түүнийг нь санхүүжүүлдэг, гүйцэтгэдэг, хил гаалиар гаргадаг, гаргасныг нь зарж борлуулдаг сүлжээ бий болсонд оод байгаад Засгийн газар анхаарч, цагдаа, хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах, шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэв.

Мөр тэрбээр18 хүртлэх насны хүүхдүүд, ахмадуудад музейг үнэ төлбөргүй үзүүлэх санал орууллаа.

Хуралдаан Монгол Улсын консерватор (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн мэдээллээр үргэлжлэв.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын консерватор таван шинэчилсэн сургууль, 12 тэнхим, 6 албатай Ерөнхий боловсролын, Сонгодог хөгжмийн, Үндэсний хөгжмийн, Бүжиг, циркийн, Хөгжмийн ухаан, дууны сургууль гэсэн шаталсан сургалтын бүтэцтэй ажиллаж байна. Консерваторыг хүлээн зөвшөөрдөг гол үндэслэлүүдийн нэг нь мэргэжлийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд байдаг. 

Иймд энэ чиглэлд салбарын сайдын тушаал гаргаж 80 гаруй сая төгрөг олгож, мэргэжлийн морин хуурын асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн багш нарыг мэргэжлийн түвшинд сургах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ОХУ, Казакстан зэрэг бусад улс орнуудад сургах ажлууд амжилттай зохион байгуулсныг онцлов.

Мөн сургууль хөгжүүлэх сангийн дүрмийг боловсруулахад Консерваторын удирдлагад зөвлөмж өгөн ажиллахын зэрэгцээ 2024 он хүртэл тус байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хийлгэсэн. Тус консерваторт ажиллаж байгаа багш нарын хүний нөөцийн бодлогыг боловсруулж, магистр, докторын сургалтад хамруулах асуудалд  дэмжлэг үзүүлсний зэрэгцээ Оюутны хөгжлийн зээлд тус Консерваторын суралцагчдыг хамруулахаар болж, 55 квотыг хуваарилсан. Энэ сургууль Консерватори сургууль болох чиг хандлага төлөвшсөн гэж Ц.Цогзолмаа сайд мэдээллээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх