etoim.mn
photos/olloo_mn_1548817220_uih.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагаас хуралдах тов гаргажээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл дараагийн УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар өнөөдөр хуралдах юм.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын даргад Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарын нэр яригдаж эхэлжээ. Ямартай ч сар шинийн баяраас өмнө  УИХ-ын дараагийн даргыг томилох чиг барьж байгаа.  УИХ-ын даргыг томилогдтол УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан үүрэг гүйцэтгэнэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх