etoim.mn
photos/gfwxcelundeejantsan.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөллөө. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- Дараагийн УИХ-ын даргыг хэзээ томилох вэ?

УИХ дахь МАН-ын бүлэг нэрийг нь оруулж ирснээр хэлэлцүүлнэ. Хуулиараа УИХ-ын даргын нэрийг парламент дахь олонхийн бүлэг оруулж ирдэг. 

- УИХ-ын даргыг энэ хугацаанд хэн орлох вэ?

УИХ дахь олонхийн бүлгээс томилогдсон УИХ-ын дэд дарга гүйцэтгэнэ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан УИХ-ын даргыг томилогдтол үүрэг гүйцэтгэнэ. 

- УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлдөг хуулийг хүчингүй болгох уу?

Нэгэнтээ батлагдсан хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

- Байнгын ажиллагаатай парламентын дархлаа алдагдлаа гэж ойлгож болох уу?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна. УИХ-ын дарга бол төрийн гурван өндөрлөгийн нэг. Ерөнхийлөгчийн эзгүйд орлодог. УИХ гэдэг хүн төвийг сахисан, намаас түдгэлзсэн байх ёстой гэж үздэг. 

Өнгөрсөн 26 жилд хуримтлагдсан орчнуудыг боловсронгуй болгохтой холбоотой асуудалд нэмэр болох гэж байгаа УИХ-ын 76 гишүүний нэг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[64.119.18.137]

2019-01-29 15:15:59

Лүндээжанцан дэндүү шийдвэргүй сонин хүн юм аа. Шулуун шуудхан байгаа ч.