Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1508489447_enhbold2.JPG

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсны дараа тэрээр өөрийн удирдсан УИХ болон гишүүдийн ярьж байгаа зүйлүүдийн талаар үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Би өргөдлөө өгөхөд ямар нэгэн шалтгаан байх ёстой гэж үзсэн. Гэвч надад тийм шалтгаан байхгүй байсан учраас би өргөдлөө өгөөгүй юм. Энэ хуулийг дахин бүү хэрэглээсэй. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагаа өнгөрсөн 2 сарынхыг үл тооцвол сайн ажилласан гэж хэлнэ. Улс орны өмнө тулгамдаж байгаа, иргэдийн бухимдаж  байсан бүх ажилд бид анхаарал хандуулж байсан. Харамсалтай нь Засгийн газар үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан учраас энэ ажлууд зогсонг байдалд ороод байсан юм.

Гудамжид жагсад байгаа иргэд та бүхнийг би ойлгож байгаа. Иргэдийн амьдрах нөхцөл амаргүй байгаа урчаас тэд жагсаж, тэмцэж байгаа гэж бодож байгаа. Харин жагсаал зохион байгуулсан залуу улс төрчиддөө зарим зйүл хэлье.

Олон жилийн бузар булай зүйлийг нэг хүнд тохож болдог юм байна гэдгийг та бүхэн харууллаа. Намайг огцросон энэ цаг мөчөөс та бүхний надаас шаардаж байсан зүйлүүд чинь та бүхний даалгавар болж байгаа юм шүү. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг алдаршуулахын тулд намайг харлуулах, миний амжилтыг үгүй хийх шаардлагатай болсон байх. Надруу хар будаг их цацсан. Цагийн эрхээр хар будаг хагдарч унана. Миний өнгөрсөн амьдралд алдсан оносон зүйл их бий. Тэр бүхнийг үнэн зөвөөр харах нүд ард түмэнд тун удахгүй нээгдэх болно.

Өнгөрсөн хугацаанд надад хаягласан хэдэн асуудлын тухайд... 1-рт би манан-гийн хамгаагалч, өмгөөлөгч байгаагүй шүү. Би манан-гийн Засгийн газрыг унагаж байсан хүн шүү. Харин МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж байсан Болд гэдэг хүн жагсаал цуглаан хийгээд МАНАН-гийн тухайд ярьж байгаад харамсаж байна.

Намайг УИХ-ын даргад нэр дэвшиж байхад МАНАН байж л байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад байж л байсан. Тэр үед та МАНАН-гийн толгойлогч гэж надад хэн ч хэлээгүй. Хүмүүсийн зан ингэж амархан хувирдаг гэж би бодсонгүй.

60 тэрбумын яриа 2 жил ярьлаа. Цаашид энэ асуудлыг ургийн модоо зурж хэн хаана томилогдсон гэдгээ хэлж ярьна биз гэж бодож байна. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрийн гарын үсэг зурж сонгуульд нэр дэвшүүлж байсан. Та бидний байгуулсан УИХ бүрэн эрхийн хугацаагаа бүрэн дүүрэн дуусгаасай. Хоёрт энэ УИХ хууль зөрчсөн ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй байгаасаа. Гуравт батлагдсан өдрөөсөө хэрэглэгдэж байгаа хууль шиг иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг ингэж шуурхай шийдвэрлэж байгаасай гэж хүсье. Дөрөвт Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөн батлаасай гэж хүсч байна. Тавд парламетад ёсны алтан зарчимаар асуудлыг шийдэх ёстой. Энэ танхимд ард түмнээс мандат авсан гишүүд ямар нэгэн шахалт дарамтгүйгээр өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсч байна. Зургаад болоод өнгөрсөн сонгуулийн эрх мэдлийг булаацалдаж хэрэлдэх биш болох гэж байгаа сонгуулийн амжилтыг бодож, нийлж эвсэж ажлаасаа гэж хүсч байна.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж хамт байсан УИХ-ын гишүүд, иргэд, УИХ-ын үйл ажиллагааны үнэн бодит байдллыг олонд мэдээлж байсан хэвлэл мэдээллийн хамт олон, УИХ-ын тамгын газрын хамт олондоо баярлалаа.

Төр их бат, ёс их хүнд гэдэг үгээр би үгээ өндөрлье гэв.

Ингээд УИХ-ын  тамгыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өгснөөр өнөөдрийн УИХ-ын чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө.

 

 

 

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх