Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гшүүд асуулт асууж, хариулт авсан бол одоо УИХ-ын гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл: Одоогийн байдлаар томуу томуу төст өвчний улмаас 7 хүн нас барсан. Түүнээс биш энэ бохир улс төрчтэйгөө хүүхдийн тухай асуудал, эрүүл мэндийн салбартай холбогдуулж буруу мэдээлэл тараахгүй байх хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна. Баатарбилэг дарга ЖДҮ-гийн шагнал 95 сая 950 хүүхэд нас барсан гэж мэдээллээ. Эрүүл мэндийн салбарын хүмүүс, ажилчдыг ажлын үр дүнг үгүй хийж болохгүй шүү. Эндэгдэл байгаа бол би нуухгүй хэлнэ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Энэ хуулийг М.Энхболд гэж нэрлээд байх шиг. Энэ хууль Монголын парламентийн түүхэнд маш том хараар бичигдэж үлдэж байгаа шүү. Одоо М.Энхболд чөлөөлөгдсөнөөр 60 тэрбум, ЖДҮ, баялагын ордыг нийтэд өгөх, концессын луйвар гэх мэт яриад байгаа том том ажлуудын чинь үр дүнг У.Хүрэлсүх гэдэг хүнээс нэхнэ шүү.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2004 оноос хойш бий болсон МАНАН мафтай тэмцээд байгаа юм. Ганцхүн М.Энхболдтой тэмцээгүй. Хэд хэдэн генералууд Батзандан, Аюурсайхныг барьж хононо гэж нойргүй хонож байгааг мэднэ. МАНАН-гийн хүслээр тийм зүйл болохгүй. Монголчууд ялна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хэдэн сар хэл ам болсон энэ үйл явдал нэг хүн ажлаа өгснөөр дуусах байх гэж бодож байна. Одоо УИХ Монголчуудад амласан амлалтаа хэзээ яаж биелүүлэх вэ? энэ ажилдаа орох хэрэгтэй байх. 60 тэрбумыг хэргийн улмаас М.Энхболд огцорч байгаа юм шиг байна. Тэгвэл 60 тэрбумын хэрэг чинь байгаа бол та нар бүгд хам хэрэгтэн, бүгд 60 тэрбумчин болно. Мөн МАНАН, хонгил дээр яриад байгаа. Тэгвэл дараагийн УИХ-ын дарга МАНАН дотор яваагүй хүнийг тавих ёстой гэж бодож байгаа шүү. 2004 оноос хойш Засгийн газар, УИХ-д ажиллаж байсан бүх хүмүүс МАНАН-гийн хүмүүс гэдгийг хэлмээр байна. Хэрвээ МАНАН дотор байсан хүн албан тушаалын төлөө гүйх юм бол маш хатуу байр суурьтай эсэргүүцнэ шүү гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 39 гишүүн гарын үсэг зурсан, хүмүүс өлсгөлөн зарлаж байгаа нь Монголчууд их өөрчлөлтийг хүсээд байгаа юм. М.Энхболд даргатай адилхан олон хүн байгаа. УИХ-ын танхим, танхимаас гадна ч байгаа.

УИХ-ын гишүүн, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа: Бид одоо парламентийн төлөвшлөө цаашид хэрхэн яаж авч явах уу гэдгийг ярих хэрэгтэй. Уг нь парламент бол улс орноо хөгжүүлж мэтгэлцээний талбар байх ёстой. Гэвч энэ танхим 2 сарын хугацаанд М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллаж байгаад харамсаж байна. Гишүүдийн үгнээс сонсоход М.Энхболд огцрох юм бол Монгол улсын бүх зүйл сайхан болчих юм байна гэж ойлгоод байна шүү. Ингэж ард түмний тархийг угааж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Ерөнхийлөгч ажлаа хүлээж авснаас хойш оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчдөө баяр хүргье. Харамсалтай энэ хууль нийгмийн сайн сайхны төлөө байж чадсан уу гэдэг нь цаг хугацааны асуудал болж үлдэж байна. УИХ-ын дарга чинь нэвтрүүлэгч шүү дээ. Хүний бэлдэж өгсөн юмыг уншдаг хүн. Дахиад нэг нэвтрүүлэгч нь гарч ирэхийн тулд яасан их юм болгодог юм бэ дээ. М.Энхболд буусан ч үлдсэн ч энэ хүн ард түмнээс уучлалт гуйх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэтгэлцээнд бэлдсэн бичлэг задарсан. Төгсгөлийн үг хэлдээ гэсэн чинь цээжилж байгаад хэлье гэсэн. Тэгэхээр энэ хүн чинь хүний бэлдсэн юмыг уншдаг нэвтрүүлэгч гэсэн үг шүү дээ. 

УИХ-ын гишүүд үг хэлж байгаа бөгөөд тун удахгүй М.Энхболдыг огцруулах эсэхээр санал хураах юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх