etoim.mn
photos/cb6db39b7684594b4f9cb6baca7a5e35_1200.jpg

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Дараагаар нь санал хураалт явуулахад гишүүн О.Баасанхүү "Илээр санал хураая" г:эсэн горимын санал гаргав. Харин хуулиндаа нууцаар санал хураах заалттай гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тайлбарлалаа. 

Ингээд цаасаар, нууцаар санал хураалт явуулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжив. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тооллогын комисс байгууллаа. Тооллогын комиссыг байгуулж, Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Н.Цэрэнбат нарыг бүрэлдэхүүнд нь багтаав. Тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа, нарийн бичгийн даргаар Н.Цэрэнбат томилогджээ. Тооллогын комиссынхон санал хураалтын журмыг танилцуулав. 

Саналыг УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуулгаар авав. Гишүүд нэг нэгээрээ цаасаар саналаа өгч, саналын хайрцагт хийж байна. Ингээд санал хураалтын дүн гарч, 17 гишүүний 8 нь дэмжин, 8 гишүүн дэмжихгүй гэсэн бол 1 саналын хуудас хүчингүй болжээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Санал хураалтад 17 гишүүн оролцсон. УИХ-ын даргыг дэмжинэ гэсэн найман санал. Дэмжихгүй гэсэн найман санал. Нэг санал хүчингүй болсон. Хүчингүй нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн саналыг хоёуланг нь дугуйлсан байсан" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

X

[66.181.160.12]

2019-01-29 10:52:27

Jinhen lviuariin jvjgiig utgaaran tavhiimaa ta nar hvssen hvseegvi 2020nd gudmand garnaa